Хятад-Европын чиглэлд 90 мянган удаа ачааны галт тэрэг аялжээ
Тавдугаар сарын 25-нд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг Шааньши мужийн Ши-Ань олон улсын боомтоос хөдөлж Польшийн Марасевич хотыг зорилоо.
Ингэснээр Хятад-Европ чиглэлд ачааны галт тэрэг 90 мянга гаруй удаа аялж, 380 тэрбум ам.долларын үнэ бүхий 8.7 сая чингэлэг, TEU бараа бүтээгдэхүүн тээвэрлэжээ. Галт тэрэг Европын 25 улсын 223 хотод хүрч, Азийн 11 улсын 100 гаруй хоттой холбогдож, Европ, Азийг хамарсан үйлчилгээний сүлжээ бүрдүүлсэн.
Ачааны галт тэрэг нь олон улсын тээвэр зохион байгуулах шинэ арга хэлбэр бий болгожээ. Тав тухтай, хурдан, аюулгүй, ногоон эдийн засгийг дэмжсэн олон давуу талтай байдгаараа олон улсад үнэлэгдэж байгаа юм.
2016-2023 оны хооронд Хятад-Европ чиглэлийн галт тэрэг жилд 1702 аялж байсан бол эдүгээ 17000 болтол нэмэгдэж, жилийн тээвэрлэлт 8 тэрбум ам.доллараас 56 тэрбум 700 сая ам доллар болж тэлжээ. Барааны төрөл зүйл олширч, зөөврийн компьютер, принтер зэрэг мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, хувцас, гутал, малгай, автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэгцээт бараа, хоол хүнс, модон материал, гэрийн тавилга, химийн бодис, машин механизмын тоноглол зэрэг 53 том төрлийн 50 мянга бараа тээвэрлэж байна.
2000 гаруй жилийн өмнө эртний торгоны зам дагуу тэмээн жин явж хүрч байсан арилжаа худалдааг Хятад-Европыг холбосон ачааны галт тэрэг орлон Ази, Европыг холбосон худалдаа бизнесийн алтан суваг нээжээ.
Зохиогч: | Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ |
Найруулагч: | ЧҮНЬ ЯНЬ |
Эх сурвалж: | ХОУР |
URL: