Судалгаа: Энергийн ундаа хэрэглэх нь зүрх гэнэт зогсохтой холбоотой байж магадгүй

image-f824da13-6322-4f5f-b8e3-02fe6db7ca9aЗүрх гэнэт зогсох нь энергийн ундааны хэрэглээтэй холбоотой байж магадгүйг нэгэн шинэ судалгааны үр дүн харуулжээ.
Тодруулбал, Майо клиникийн судлаачид их хэмжээний кофеин болон бусад өдөөгч бодис агуулсан эдгээр ундааг уух нь зүрхний удамшлын өвчтэй хүмүүст аюултай болохыг анхааруулаад байна. Судалгааны багийнхан гэнэт зүрхний шигдээсээр өвдсөн ч  амьд үлдсэн 144 хүнд үзлэг хийжээ. Эдгээр хүмүүсийн  долоо нь  зүрхний шигдээс болох үедээ нэг буюу хэд хэдэн энергийн  ундаа хэрэглэсэн байжээ. Мөн судлаачид өвчтөнүүдэд ямар төрлийн зүрхний асуудал илэрсэн болон  үйл явдал болсон үеийн  нөхцөл байдлыг судалж үзсэн байна. Судалгаагаар энергийн ундаа уух нь шууд зүрхний шигдээс үүсгэдэг гэдгийг нотлоогүй ч ялангуяа генетикийн хувьд зүрхний өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хүмүүст үүнийг бага хэмжээгээр хэрэглэхийг эрдэмтэд анхааруулж байна.
Судалгааны ахлах судлаач, Майо Клиникийн  зүрх судасны эмч Майкл Ж.Акерман: Энергийн ундааны хэрэглээ нь бусад хувьсагчтай хосолж эрсдэлт хүчин зүйлсийн “төгс шуурга” үүсгэж,  өвчтөнүүдийн зүрх гэнэт зогсоход хүргэдэг” хэмээжээ. АНУ-д энергийн ундааны зах зээл хурдацтай хөгжиж, 2018-2023 оны хооронд борлуулалт 73 хувиар өссөн байна.
Гэсэн хэдий ч эрүүл мэндийн мэргэжилтнүүд их хэмжээний кофеин агуулсан ундаа, таурин, гуарана зэрэг бусад өдөөгч найрлагатай ундаа хэрэглэх нь эрсдэлтэй гэдгийг анхааруулж байна. Ердийн аяга кофенд ойролцоогоор 100 мг кофейн агуулагддаг. Харин энергийн ундаах дахь  кофеины хэмжээ 300 мг хүртэл өндөр байдаг аж.
Эх сурвалж: Newsweek

URL: