Чуулган завсарлахын өмнө хуулиуд “машиндав”

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар олон хууль эцэслэн баталлаа. Тодруулбал, дараах асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд эдгээр хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг тогтож сайн хэлэлцэхгүйгээр шуурхай баталсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар 21 хуулийг дагалдуулж боловсруулсан 113 хуулийг батлах учир гишүүд 14 цагт бэлэн байхыг анхааруулав.

Хууль батлах үеэр гишүүд кноп дарах биш, гараа өргөж дэмжиж байгаагаа илэрхийлж байв. Тиймээс аль хуулийг эцэслэн батлахад УИХ-ын хэн гэдэг гишүүн ямар санал өгсөн тухай мэдээлэл бүртгэгдэх, тэмдэглэлд тусгагдах, эсэх нь эргэлзээтэй байна. Мөн хуулийн төслүүдийн тухай бүр хэрхэн өөрчлөгдөж буй мэдээлэл тодорхой бус, яаралтай горимын зохицуулалтаар буюу иргэд оролцоогоо хангах, хяналт хийх боломж олгохгүйгээр шуурхайлан баталж буй нь шүүмжлэл дагуулж байна.

Г.Занданшатар дарга “…татгалзаж байгаа гишүүн байна уу,.. энэ чинь Чинзориг сайдын хууль билүү, сайн тоолоорой,… дөнгөж талдаа орж байна…” гэх зэрэг үг хэлж байв.

УИХ-ын 2024 оны хаврын чуулганыг түр завсарлуулж буй бөгөөд 58 өдөр хуралдаж, 240 гаруй хууль баталсан байна. Хуулиудыг ийнхүү нэг дор олноор баталж буйд УИХ-ын гишүүн С.Одонтуяа шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн. Тодруулбал, тэрбээр бага ирцтэйгээр олон хууль баталж байна, хуулийн хулгай их гарлаа, хуулиудыг дагалдуулж олон тооны хууль боловсруулж баталлаа хэмээн онцолж байв.

Өнөөдрийн чуулганаар хэлэлцсэн асуудлууд,


URL: