Мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас мөрийтэй тоглоом зохион байгуулсан найман иргэнд холбогдох хэргийг энэ оны 05 сарын 29-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
Нэр бүхий иргэд хамтран 2023 оны 05 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэл хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Х” нэртэй покерын клуб ажиллуулсан мөн 2023 оны 11 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” нэртэй покерын клубт админаар ажиллаж, цахим орчинд мэдээллийн технологи ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэх хэрэгт нэр бүхий 8 иргэний хууль бус үйлдэлд Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байна.
URL: