Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар Эверестийн оргилд хөтөчгүй гарсан Монголын анхны уулчид болжээ
Манай улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар нь Эверестийн оргилд авирхаар яваад харамсалтайгаар амь насаа алдаад буй.
Монголын Уулчдын Үндэсний Холбоо цахим хуудаснаа тэдний амь насаа алдахаасаа өмнө Эверестийн оргилд буюу далайн түвшнээс дээш 8848 метрийн өндөрт хүчилтөрөгч, хөтчийн тусламжгүйгээр гарсан талаарх зургийг нийтэлжээ. Ингэснээр тэд дэлхийн дээвэр Эверестийн оргилд хөтөчгүй гарсан Монголын анхны уулчид болжээ.
URL: