Сураггүй болсон хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ
Эверестийн оргилд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэг болох Ц.Өсөхжаргалын цогцсыг 8550 метрийн өндрөөс олсон хэмээн мэдээллээ. Харин Л.Пүрэвсүрэнг одоогоор олоогүй байна.
Уулчид энэ сарын 12-ны өдөр авиралтаа эхлүүлсэн бөгөөд сураггүй болсон хоёр дахь хоногоос эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн юм.
Урьдчилсан байдлаар уулчны олс тасарч, уулын оргилоос хэдэн мэтрийн гүнд гацсан гэж үзэж буйгаа хайгуул хийж байсан Шерпа нар мэдээлжээ.
Эх сурвалж: The Himalayan
URL: