Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “хөлгүй ” болжээ
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны ээлжит хурал өчигдөр хуралджээ. Хурлаар Ардчилсан намын дүрэм журмын хүрээнд хэлэлцэх асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хурал эхлэх үед Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэргүүтэй Алтангадас фракцийн харъяалалтай намын хорооны гишүүд нь тодорхой бус шалтгаанаар хурлыг хаяж гарсан боловч хурлын ирц хангалттай байсан тул цаашид хэвийн үргэлжилсэн байна.
Алтангадас фракцийн түшиц газар нь байсан Сонгинохайрхан дүүргийн ардчилсан намынхан Н.Алтанхуягаасаа нүүрээ буруулсан нь сүүлийн 10 гаруй жил түүний хувиа бодож довоо шарлуулж явсны гай нь гарсан бололтой.
Дүүргээ зангидаж чадахгүй байж яаж үндэсний хэмжээний том намын дарга хийж дөнгөх вэ гэсэн яриа хурлын үеэр хүчтэй сонсогдож байсан гэдгийг гишүүд нь ярьцгааж байлаа.
Ардчилсан намын ҮЗХ-ны хурал нэгийг бодох цаг нь болжээ. Намынхаа рейтэнгээс доогуур рейтэнгтэй ийм ч намын даргатай байх гэж дээ. Ардчилсан нам үеийн үед том дарга нартай байсаар ирснийг мартах болоогүй байна.
Б.Саруул /shuud.mn/
URL: