Анжелина Жоли шинэ шивээстэй болжээ
Холливудын жүжигчин Анжелина Жоли шинэ шивээс хийлгэсэн тухай Page Six мэдээлжээ. 48 настай жүжигчин бүсгүй Бродвейн “The Outsiders” мюзиклийн нээлтийн үеэр шинэ шивээсээ харуулжээ. Жоли олны өмнө зэсэн өнгийн даашинз, хүрэн нөмрөг, том ээмэг зүүн гарч ирсэн юм. Гарын шуун дээр “Алтан чигтээ үлд” хэмээн шивүүлснийг “Хэзээ ч бүү хувир” гэж утгачилж болно.
Анжелина Жоли нь Мэддокс Шиван, Пакс Тьен, Нокс Леон хэмээх хөвгүүд болон Захара Марли, Шайло Нувель, Вивьен Маршелин нэртэй гурван охинтой. Зургаан хүүхэд бүгд Жоли-Питт гэсэн овогтой тэдний гурав нь Анжелина, Брэд Питт нарын төрсөн хүүхдүүд юм. Жүжигчин бүсгүй 2016 онд Питтээс салах өргөдлөө өгсөн бол гэрлэлт цуцлах үйл явц 2019 онд албан ёсоор дуусжээ.
URL: