Н.Батсүмбэрэл: ХҮН намынхныг бодвол ТҮК-ийнхэн ажил хийж байгаа шүү

Өчигдөр НИТХ-ын хурал ширүүхэн болжээ. ХҮН намынхан ТҮК-ийн ажилчдын цалинг шүүмжилж, цалинг нэмэгдүүлж 3 сая болговол хүн бүр ТҮК-ийн ажилтан болно, автобусны жолооч болох гэж дугаарлана хэмээн Т.Доржханд гишүүн шүүмжилсэн байсан. Харин энэ мэдээлэлд НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл хариу барьжээ.

Тэрбээр “Бүх юм хэмжээ хязгаараасаа даваад улстөржөөд байх юм. Ажил хийхээр ажил хийж болдоггүй, ажил хийхгүй болохоор ажил хийсэнгүй гэдэг. Ялангуяа энэ ХҮН намын гурав нийлж суучихаад мэдэхгүй ч юм байхгүй чадахгүй ч юм байхгүй гурван поп нөхөр гарч ирээд ажил хийж байгаа хүмүүсийг загнах юм. Хотын дарга гарч ирээд ажилтнуудын цалинг 1000 доллар буюу 3 сая төгрөгт хүргэнэ гэсэн. Яагаад болохгүй гэж, хүний амьдралд яагаад мөнгө хэрэгтэй байж болохгүй гэж. Автобусны жолооч нарын цалинг гурван сая 500 мянга болгосон. ТҮК-ийн ажилчид өвөл нь хөр цас цэвэрлэнэ эрт гарч ирээд шороо тоостой ноцолдоно. Индэр дээр гарч ирж попроод байгаа та гурвын хажууд ажил хийсэн хүмүүс. Яагаад ТҮК-ийн ажилчид хот нийслэлийн ажилчид цалингаа 3,5 сая болгоод сайн сайхан ажиллаж болдоггүй юм бэ” хэмээн уурлажээ.


URL: