Чингэлэгээр орж ирсэн их хэмжээний юань Р.Сэддоржийнх уу?

“Өмнөговь аймгийн нүүрсний том машинаар их хэмжээний юань оруулж ирж байгаад хил дээр баригдлаа” гэсэн мэдээлэл цацагдсан. Энн мэдээллийн дагуу тухайн аймгийн Цагдаагийн газар болон Тагнуулаас ажлын хэсэг гаран шалгаж ажиллаж байна. Ямар учиртай мөнгө болохыг эзэн холбогдогч нь хэн болохыг олж тогтоохоор ажиллаж байна хэмээн ЦЕГ-аас мэдээлсэн билээ.

Тэгвэл албан бус эх сурвалжийн хэлж буйгаар энэ мөнгийг сонгуульд ашиглах гэж оруулж ирж байгаа мөнгө. Өмнөговиос их хуралд нэр дэвших гэж байгаа аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн мөнгө гэсэн мэдээлэл цацагдаж эхлэв. Харин энэ мэдээлэлд Р.Сэддорж дарга яаран сандран мэдэгдэл хийж, цагдаад мэдээллийг шалгуулахаар болжээ.

Тэрбээр”Цахим орчинд улсын хилээр их хэмжээний мөнгө орж ирсэн нь Өмнөговь аймгийн нэр бүхий хүмүүсийн сонгуулийн мөнгө” гэсэн илт худал мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд үүнийг нийтэлсэн хаягуудыг шалгуулахаар Цагдаагийн байгууллагад хандлаа. Цаашид гүтгэлэг доромжлол, худал ташаа мэдээлэл энэ мэтээр газар авах хандлагатай байгаа тул та бүхэн үнэн зөвийг тунгааж аливаа мэдээлэлд цензуртэй хандаж байхыг хүсье” гэж мэдэгдлээ.

https://www.shuud.mn/a/556476


URL: