Д.Сумьяабазар “Ногоон автобус”-ны сонсголд дуудагдана

1712127484170648898664be0687a1027a4a43feea52Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Улсын Их Хурлын хянан шалгах түр хороо хуралдаж, шинжээч нараа томилсон байна. Мөн баримтуудыг татаж авахаар холбогдох бүх төрийн байгууллагуудад хүсэлтээ илгээсэн аж.

“Ногоон автобус”-ны ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хэлж буйгаар Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан, Нийслэлийн МАН-ын Хорооны Дарга Д.Сумьяабазар нэн түрүүнд “Ногоон автобусны сонсгол”-д дуудагдах гэнэ.


URL: