Путин: Оросын эрдэмтэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин бүтээхэд ойртсон

image-b9cd4d1c-22d3-49b7-86d0-eb9968085c98ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гаригт Оросын эрдэмтэд хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцин бүтээхэд ойрхон байна гэж мэдэгджээ.

ОХУ-ын Путин телевизээр ярилцлага өгөхдөө “Бид хорт хавдрын эсрэг вакцин гэж нэрлэгддэг шинэ үеийн дархлааг сайжруулах эмүүдийг бүтээхэд тун ойртлоо” гэжээ. Санал болгож буй вакцинууд нь ямар төрлийн хорт хавдрын эсрэг вэ гэдгийг Путин тодорхой хэлээгүй байна. Хэд хэдэн улс орон, компаниуд хорт хавдрын эсрэг вакцин гаргахаар ажиллаж байгаа билээ.

Өнгөрсөн жил Их Британийн Засгийн газар Германд төвтэй “BioNTech” компанитай гэрээ байгуулж, 2030 он гэхэд хорт хавдрыг эмчлэх эмнэлзүйн туршилтуудыг эхлүүлсэн. Модерна, Мерк & Ко эмийн компаниуд хорт хавдрын туршилтын вакциныг бүтээж байгаа юм. Одоогоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр умайн хүзүүний хорт хавдар зэрэг олон хорт хавдар үүсгэдэг хүний хөхөнцөр вирусийн (ХПВ) эсрэг тусгай зөвшөөрөлтэй зургаан вакцин, мөн элэгний хорт хавдар үүсгэдэг гепатит В (HBV)-ийн эсрэг вакцинууд байдаг. Коронавирусийн тахлын үеэр Орос COVID-19-ийн эсрэг “Sputnik V” вакциныг бүтээж, хэд хэдэн оронд худалдсан ч тус улсын олон нийт вакцин хийлгэхээс татгалзаж байсан.

Эх сурвалж: Reuters


URL: