Японд хоолойн стрептококкийн нянгийн халдвар дөрөв дахин өсжээ
Японы эрүүл мэндийн эрх баригчид үхэлд хүргэж болзошгүй хоолойн халдварын тархалт нэмэгдэж байгааг анхааруулж байгаа бөгөөд энэ нь Токиод өнгөрсөн жилийнхээс гурав дахин олон тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Тус улсын Эрүүл мэндийн яамны энэ сарын эхээр гаргасан тайланд дурдсанаар, улс даяар хоолойн стрептококкийн нянгийн халдвар сүүлийн таван жилийнхээс дөрөв дахин нэмэгдэн тухай мэдээлжээ. Гуравдугаар сарын 10-ны өдөр хүртэл Японд стрептококкийн хордлогын шокийн хам шинжийн (SSTS) 474 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын түвшин 30 хүртэл хувьтай байна.
Энэ хам шинж нь халдвар бие махбодод тархаж, эрхтэний дутагдалд хүргэдэг. Уг өвчин нь уушгины хатгалгаа, Ковид-19 гэх мэт амьсгалын замын өвчин биш тул цар тахлын нөхцөл байдалд хүргэх магадлал багатай гэж Фүжитагийн эрүүл мэндийн их сургуулийн халдварт өвчний профессор Хитоши Хонда хэлэв. Гарын эрүүл ахуй нь инвазив стрептококкийн халдвараас урьдчилан сэргийлэхэд маш чухал байна. Халдварын тоо нэмэгдсэн нь Хойд Солонгосын хөлбөмбөгийн багийг өнгөрсөн долоо хоногт Японд болох ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтоо цуцлахад хүргэсэн.
Эх сурвалж: Today online
URL: