Цагдаад ажиллаж байсан хүний зураг, нэрийг ашиглаж, хандив цуглуулж байжээ
Цахим сүлжээнд цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2018 онд тэтгэвэрт гарсан хүний зураг ашиглан бусдаас хандив гуйсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Тодруулбал “Tsedendamba Davaasambuu” гэх хаягнаас цахим орчинд “Амарбаясгалан болон түүний гурван хүүд хоёр өрөө байр авч, бүрэн тохижуулж өгөх” хандивт нэгдэхийг иргэдээс уриалсан байна. Гэтэл иргэн М нь тэтгэвэрт гарсан цагдаагийн зураг, овог нэрийг ашиглан фейсбүүкт дээрх хуурамч хаягийг нээж, хандив цуглуулж байсан болох нь тогтоогджээ. Тиймээс уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа эхэлжээ.
URL: