Улсын арслан Б.Орхонбаярт амласан “Ланд-300″ маркийн автомашинаа Сэлэнгэчүүд өнөөдрийг хүртэл өгөөгүй аж

orkhonabahaa2022 оны наадамд үзүүрлэж, Улсын арслан цол хүртсэн Б.Орхонбаярын цолны мялаалга 2022 оны наймдугаар сарын 05-ны өдөр /08.05/ Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд болсон. Энэ үеэр түүний цолыг мялааж, Сэлэнгэ нутгийн зон олон бэлэг, дурсгалын зүйл гардуулсан юм. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 17 сумын иргэдээс 500 толгой хонь, “Ланд Круйзер-300” автомашин, “Өсөх зоос” компанийн эзэн Ч.Чинбат “Саруул шилтгээн” хотхонд гурван өрөө байр тус, тус бэлэглэхээр амласан.

Гэтэл сэлэнгэчүүд “Ланд Круйзер-300″ автомашинаа Б.Орхонбаяр арсланд өнөөдрийг хүртэл өгөөгүй байна.

Өмнө нь Архангай аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар МУГТ Э.Цэндбаатарт Сузики Жимни машиныг өгөхөөр амлаж байсан ч мөн өгөөгүй билээ. Өдгөө 26 настай түүний хувьд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан Д.Алтанцоожоор дөрөв, аймгийн арслан Д.Бадамгараваар тав, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор долоо, улсын харцага Б.Бат-Өлзийгөөр найм, даян аварга Н.Батсууриар ес даван үзүүрлэж “Монгол Улсын арслан” цол хүртсэн билээ.


URL: