Их хэмжээний хуурамч евро солиулсан иргэдийг баривчлан саатууллаа
Нийслэлийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2024 оны гуравдугаар сарын 12-ны өдөр “……банкинд гадаад улс руу шилжүүлэг хийх зорилгоор 20 ширхэг 500 еврогийн дэвсгэртээр гүйлгээ хийх гэсэн боловч хуурамч евро байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Зарим арилжааны банк болон валют солих газраар хуурамч еврог их хэмжээгээр солиулсан байж болзошгүй Монгол Улсын иргэн Ц, гадаад улсын иргэн Ш нарыг Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс олж, баривчилжээ.
Иймд арилжааны банк, иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, мөнгөн тэмдэгтийн нууцлалыг шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
URL: