Л.Гантөмөр: Долоон тэрбум төгрөг хусдаг бацаан гарч ирсэн

gantumur-3-810x500Ардчилсан нам УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх мөрийн хөтөлбөр боловсруулах зорилгоор Дархан-Уул аймагт өнөөдөр  “Бүтэн ардчилал” сэдвийн дор төвийн бүсийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна.

Хэлэлцүүлгийг нээж Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэллээ. Энэ үеэр тэрбээр “… Ардчилсан нам 4 жилийн хугацаанд 3000 км зам барьж байсан.  Дарханы 200 км замыг барих гэж эрх баригчид хэдэн жил болчих воо. Сэтгэл байхад чаддаг байхгүй юу.

Монгол орон уул уурхайн орон бус эрчим хүчний орон болох ёстой. Эрчим хүч байж, эдийн засгийн тусгаар тогтнолыг авч ирнэ. Тэр эр зоригоо бүгдээрээ бий болгоё. Дархан-Уул аймгийн цахилгааны хүчин чадлыг 35 мВ- таар нэмэгдүүлсэн. Үүнийг 10 хэдэн сая еврогоор хийсэн. Гэтэл тус станцаас хүчин чадал арай багийг Эрдэнэтэд хийлээ. Хэдээр хийсэн гээч, 50 сая еврогоор хийлээ. Дөрөв дахин их мөнгө хаачсан бэ. Энийг авлига гэдэг. Илүү хүчин чадалтайг Дарханд 10 хэдэн сая еврогоор хийж байхад дутууг нь Эрдэнэтэд 50 саяар  еврогоор хийлээ. 40 сая нь хаачсан бэ гэдэг нь авлига. Энэ улс орны төлөө сэтгэл зүрх байна уу гэдэг ауудал.  Уг нь уг станцын хүчин чадлыг дөрөв дахин нэмсэн бол энэ бүс нутаг гаднаас цахилгаан авах шаардлагаггүй болох байхгүй юу.

Монголын ардчиллыг бүтэн болгоход бид бэлэн үү гэдгийг өөрсдөөсөө асуух хэрэгтэй юм билээ. Баруун зүүн бүс зохион байгуулалтаар ялгарч байна. Зохион байгуулалтгүйгээс юу болдогийг харсан. Төмөр замын тээвэр дээрээс долоон тэрбум төгрөг хусдаг бацаан гарч ирсэн. Яагаад гэвэл төр нь зохион байгуулж чадахгүй учраас тийм залуучууд төрж байгаа юм. Чингэлэг бөөгнөрүүлж байгаад чингэлгийн захилга төр өгнө. Төр өгөхдөө мөнгө авна. Хэний чингэлгийг түрүүлж авч ирэх вэ гэдгээ төр мөнгөөр шийднэ. Энэ бол зохион байгуулалтгүйн л гай. Урагшаа нүүрс зөөхөд ямар их мөнгө гарздав, нүүрсний гэж ямар айхтар хэрэг босов. Зохион байгуулалтгүйн л гай. Энэ сонгууль биднээс биднээс зохион байгуулалт шаардана” гэлээ.

Г.ХОРОЛ

https://news.mn/r/2706801/


URL: