УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийн зардлыг 1.5 тэрбум төгрөгөөс дээшгүй байхаар тогтоожээ

8a66b40a7958be021567984c760ae18a-1140x570

Үндэсний аудитын газар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуульд нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг тогтоож, нийтэд мэдээллээ.

УИХ-ын ээлжит сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 645 сая төгрөг, тойрогт нэр дэвшигчээс зарцуулах зардлын дээд хэмжээг 895 саяас 1.5 тэрбум төгрөгийн хооронд тогтоожээ.

Зардлын дээд хэмжээ тогтоохдоо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан

  • 2.1. Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • 2.2. Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • 2.3. Хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж, талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • 2.4. Сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • 2.5. Ухуулах байр ажиллуулах;
  • 2.6. Радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • 2.7. Цахим орчин ашиглах зэрэг сонгуулийн сурталчилгааг явуулах арга хэлбэр, мөн хуулийн 13, 36, 37, 40, 41, 42, 43, 44, 45, 46, 47, 49, 52-т заасныг тус тус харгалзан тооцоолол хийсэн байна.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам руу өнгөрсөн сарын 23-ны өдөр зардлын дээд хэмжээний саналыг авахаар албан бичиг хүргүүлсэн. Мөн сарын 27-ны өдрийн байдлаар нэр бүхий 13 нам саналаа ирүүлснийг сонгуулийн зардлын дээд хэмжээ тогтооход харгалзан үзсэн аж.


URL: