ЖАГСААЛТ: Ирэх сарын 1-нээс хэрэгжих цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл

af2994b854f2ad2da6092ed605aae3a3_x3Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг ирэх 04 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх төсвийн зохицуулалт, цалин тэтгэврийн нэмэгдлийн талаар танилцуулжээ.

 

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН НЭМЭГДЭЛ:

 

- Төрийн бүх албан хаагчдын цалинг 10%-иар

 

- Нийтлэг үйлчилгээний ажиллагсдыг 20%-иар нэмэгдэнэ. Үүнд нийт 225.2 мянган хүн хамрагдана.

 

ОРОН НУТГИЙН НЭМЭГДЭЛ:

 

- Суманд ажиллаж байгаа төрийн захиргааны болон үйлчилгээний бүх албан хаагчдад сар бүр үндсэн цалингийн 40%-иар

 

- Аймгийн төв болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллаж байгаа төрийн албан хаагчдад 20%-иар тооцож орон нутгийн нэмэгдэл олгоно.

 

- Орон нутагт болон нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ТЗ, ТМҮ-ний албан хаагчид 5 жил тутамд нэг удаа 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авна.

 

Тэтгэвэр, тэтгэмж 100.000 төгрөгөөр нэмэгдэнэ.


URL: