340сая долларын жекпот хожсон эрэгтэй сугалааны компаниа шүүхэд өгчээ
АНУ-ын иргэн Жон Чийкс 340 сая ам.доллар сугалаанаас хожсон боловч зохион байгуулагч компани хонжворын тасалбарыг нь алдаатай байсан гэснээр хүчингүй болгожээ. Тэрбээр өөрийн төрсөн өдөр, хувийн тэмдэглэлт өдрүүдийг сугалаанд бүртгүүлсэн ба хонжвор хожсон гэх мэдэгдэл гурав хоногийн турш хүчинтэй байсан. Жон Чийкс сугалаа зохион байгуулдаг “DC lottery” компанид шагналаа авах санаатай хандсан ч зохион байгуулагч нь алдаатай дугаар таарсан тул билетээ хогийн саванд хаяхыг санал болгожээ. Тэрбээр нэн даруй хуулийн байгууллагат хандаж, ижил төстэй хэргүүдийг судалж эхэлсэн байна. Түүний мэдсэнээр Йова мужид яг мөн адил хэрэг гарсан ч зохион байгуулагч тал нөхөн төлбөр олгосон байна.
Эх сурвалж: Sky News
URL: