Хотын А зэрэглэлийн 1мкв газрыг 450 доллараар зардаг С.Мөнхжаргал гэж ХЭН БЭ?

333d7849be9488721f055a6205401c70Өнгөрсөн баасан гарагт болсон НИТХ-ын хуралдааны үеэр хотын дарга Х.Нямбаатар авто замын бүтээн байгуулалт, газар чөлөөлтийн ажлыг гацааж байгаа С.МӨНХЖАРГАЛ  гэдэг хүний талаар ам нээсэн нь олны анхаарлыг татсан. Энэ талаар хэлэхдээ тэрбээр “Би хотын дарга болсноос хойш хэд хэдэн аж ахуй нэгжийг үнэхээр дийлдэггүй ээ. “Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудаад ирдэггүй. “АПУ”-гийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл “Таван толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь 450 долларын үнэтэй зардаг лут том этгээд байна. Одоо дуудаад ирэхгүй бол хашааг чинь цөмлөөд шууд зам тавина шүү гэж дэлгэцээр мэдэгдье.” гэж байв.

“Жижиг Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч, хотын А зэрэглэлийн 1мкв газрыг 450 доллараар зардаг С.Мөнхжаргал гэж ХЭН БЭ?

Сэнбээжавын Мөнхжаргал нь  нэлээдгүй том газруудын  хувь эзэмшдэг нэгэн аж. Тодруулбал,

  • Тавантолгой ХК-ийн 17 гаруй хувийг “Шандас импекс” ХХК эзэмшдэг. Эл компанийн 50 хувийг С.Мөнхжаргал, үлдсэн 50 хувийг “Word Resources” ХХК эзэмшдэг байна. 16.31 хувийг эзэмшигч ”Шандас импекс” ХХК 1997 онд байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нь С.Мөнхжаргал. Эцсийн өмчлөгчийн бүртгэл байхгүй.
  • “Шандас импекс” ХХК нь “Ариггал” ХК, “Шандастранс” ХХК, “Ээрмэл” ХХК-тай нэг эзэмшигчтэй.
  • С.Мөнхжаргал “Эвсэг” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Мөн “Шадар хөтөч” ХХК, “Кашмер холдингс” ХХК, “Содгүрэн” ХХК-иудад хувь эзэмшигчээр бүртгэлтэй.

Орон нутгийн жижиг Тавантолгой” ХК-ийн 16 хувийг эзэмшигч С.Мөнхжаргалын нэгдмэл ашиг сонирхолтой хоёр том компани байдаг аж. Үүнд:

  • Түүний төрсөн эгч С.Бямбажаргалын “Burling West Co” ХХК 2013-2019 онд 4.0 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад нүүрс нийлүүлдэг.
  • “Arirang Mulsan Corp co” ХХК 2020-2022 онд 2.7 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулаад мөн  нүүрс нийлүүлдэг бөгөөд  тус компанийг Монгол Улсад төлөөлөх эрхтэй “Тэргүүн Оюун” ХХК нь “Сэлэнгэмаяк” гэх компанийн хувьцааг эзэмшдэг. Харин  “Сэлэнгэмаяк” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Мөнхжаргалын хүү Баяр гэнэ.

URL: