“Captain Marvel” киноны од Кеннет Митчелл таалал төгсжээ

kenn“Star Trek: Discovery” болон “After Marvel” зэрэг кинонуудад бүтээсэн дүрээрээ дэлхий дахинаа алдаршсан жүжигчин Кеннет Митчелл 49 насандаа өвчний улмаас таалал төгсжээ.

Тэрээр ALS хэмээх өвчнөөр өвчилж, уг өвчинтэй 5 жил тэмцсэний эцэст ийнхүү нас баржээ. Тархи болон нугасны мэдрэлийн эсүүд аажмаар муудсанаар хөдлөх болон амьсгалахад хүндрэлтэй болдог уг өвчинг эмчлэх арга одоогоор гараагүй байна.

Түүнийг нас барсан тухай “Бидний хайрт аав, нөхөр, ах, авга ах, хүү, дотны найз Кеннет Александр Митчелл таалал төгссөн тухай сэтгэл шимшрэм мэдээг та бүхэнд хүргэж байна” хэмээн гэр бүлийнхэн нь орон нутгийн цагаар ням гарагт инстаграм болон твиттер хуудсаар дамжуулан мэдээлсэн байна. Талийгаач 2019 оноос эхлэн тэргэнцэр хэрэглэж эхэлсэн бөгөөд 2020 онд энэхүү өвчнийхөө тухай олон нийтэд мэдээлж байсан билээ.

Түүний шүтэн бишрэгчид, хамтран зүтгэгчид хийгээд шүтэн бишрэгчид нь талийгаач жүжигчинд хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийлжээ.

https://news.zindaa.mn/4t83


URL: