Хахуко М.Даваажаргалын цолыг бууруулж магадгүй
Японы сумо бөхийн хороо энэ сарын 21-ны өдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд хуралдаж, Ёкозуна асан Хакуко буюу Мияагино М.Даваажаргалын зэрэг дэвийг хоёр дахин бууруулан, цалингаас нь хасах саналыг нэгтгэн гаргажээ. Учир нь түүний шавь Макүүчи зиндааны Хокүсэйхо Э.Даваанинж нь залуу бөхчүүдийг дээрэлхэн, хүчирхийлэл үйлддэг байсан нь тогтоогдсон. Хорооноос Мияагино М.Даваажаргал нь өөрийн хариуцаж байсан бөхчүүдийн дэг журмыг сахиулж чадаагүй тул хариуцлага хүлээх ёстой гэж үзэв.
Сумо бөхийн холбоо нь зэрэг дэв бууруулах, албан тушаалаас чөлөөлөх болон зодог тайлах зэргээр шийтгэл хүлээлгэдэг. Тиймээс Макүүчи Хокүсэйхо өөрийн гэм буруугаа ухамсарлан зодог тайлах саналыг хүргүүлсэн байна. Холбооны мэдээлснээр Хокүсэйхо бэлтгэл сургуулилтийн үеэр бусад сумочдын хэтэвчнээс мөнгө хулгайлан, залуу бөхчүүдийг дарамталж байжээ. Хохирсон сумо бөхчүүд Хакухо М.Даваажаргалд хандсан ч “зохих арга хэмжээ аваагүй” тул хороонд мэдэгдэл хүргүүлсэн байна.
Эх сурвалж: Nikkan Sport
URL: