Япон гэнэтийн уналтад орж, Герман дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон боллоо
Япон өнгөрсөн оны сүүлчээс гэнэтийн уналтад орсонтой холбоотойгоор Герман байрыг нь эзэлж, дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон болсон талаар олон улсын шинжээчид мэдээлж байна.
Тухайлбал, сүүлийн хэдэн жилийн дараалан оны эцэс буюу IV улиралд ДНБ нь 0.4-1 хувиар буураад байсан Япон Улс эдийн засгийн гэнэтийн уналтад оржээ. Тус улсын БНХАУ дахь эрэлт сул, хэрэглээ удааширсан болон дотоодын “Тоёота Мотор” компани нь автомашины үйлдвэрлэлээ түр хугацаанд зогсоож, гадаад худалдаагаа багасгасан нь өнгөрсөн 2023 оны 10-12 дугаар сард Японд инфляц 1.4 хувиар өсөхөд нөлөөлсөн аж. Японы эдийн засаг гэнэтийн уналтад орохоос ч өмнө гаднын шинжээчид тус улсын Төв банк хэт сул мөнгөний бодлого баримталж байгааг нь анхааруулж байсан бөгөөд 10 жилийн турш нэг ижил мөнгөний бодлогоо баримталсан Төв банк ч Японы эдийн засгийн уналттай хамааралтай болж байгааг “Reuters”-ийн шинжээчид онцолсон байна.
Улмаар дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон гэгдэж байсан Япон гэнэтийн уналтад орж, удаах байранд нь жагсдаг байсан Герман дэлхийн гурав дахь том эдийн засагтай орон болж байгаа аж.
URL: