Х.Нямбаатар: Хэн нэгнийг үх гэж зүхээд түгжрэл шийдэгддэг бол хараалгаад байж баймаар

4a2bf49cd5594c5c4a1d924e236ed643Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар дараах тайлбарыг өглөө.

Тэрбээр “ Улаанбаатар хот 2013 онд 325 мянган тээврийн хэргсэлтэй байсан бол өнөөдөр 700 мянга болсон. Замынхаа уртыг нийслэл өнгөрсөн 10 жилийн хугацаанд 25 хувиар нэмэгдүүлсэн бол автомашин 100 дахин нэмэгдсэн.  Тийм учраас зовлонгийн шалтгааныг олж, ангижрах ёстой. Импортын автомашины замбараагүй хэрэглээ түгжрэлийн гол шалтгаан болж байгаа. Улаанбаатарчууд амьдралынхаа нэг сарыг түгжрэлд зарцуулж байгаа.

Жилд 50 мянгаас дээш тооны автомашин импортоор орж ирж байгаа. Энэ янзаар явах юм бол 2025 онд ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй болж, тэг зогсолт болно.

Түгжрэлээс яаж гарах вэ гэдгийг бодмоор байна. Зам дээр машин чинь багтахгүй байгааг ойлгох хэрэгтэй. Замуудаа өргөсгөх, холбох, гүүрэн замууд байгуулж байж түгжрэлээс гарна. Хэн нэг хүнийг үх гэж зүхээд түгжрэл шийдэгддэг бол хараалгаад байж баймаар.

Бид заавал хэн нэг хүний машин авахыг зогсоох гээд бизнесийг нь зогсоох гээд байгаа юм биш.  Бид энэ шийдвэрийг хэзээ нэг өдөр гаргана. Энэ гашуун шийдвэрийг  хэдий богино хугацаанд гаргаж байж, 2025 оны тэг зогсолтоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна” гэв.


URL: