Ж.Батбаясгаланд газар олгох эрх хэн өгөв…

Jb-profileУлаанбаатар хотын газраас хэн нь их газар зарж хөлжиж баяжсан тухай мэдээлэл хөвөрч эхэллээ. Тун удахгүй УИХ-аас сонсгол зохион байгуулж газрын наймааны эл асуудал хэрхэн яаж хувирч, томорч  өөрчлөгдөхийг бултаараа харцгаана.

Олны хэлж буйгаар  одоохондоо

  • М.Энхболд 7347 удаагийн шийдвэрээр 163.398.777 м2 газар,
  • Монгол Улсын баатар Э.Бат-Үүл 1888 шийдвэрээр 38.810.559 м2 газар
  • Г.Мөнхбаяр 1679 шийдвэрээр 38.008.129 м2 газар
  • Су. Батболд 1381 шийдвэрээр 30.036.983 м2 газар
  • Засаг даргын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Батбаясгалан 174 шийдвэрээр 17.235.106м2 газрыг тус тус зарсан гэж байгаа.

Зөвхөн эхний 5-д эрэмбэлэгдээд байгаа эдгээр нөхдийн сүүлд буй Ж.Батбаясгалан гэж нөхөр 174 удаагийн шийдвэрээр 17.235.106 м 2 газар олгочихсон байгаа юм.

Хамгийн хачирхалтай, бас асуудалтай нь түр орлон гүйцэтгэгчид ийм хэмжээний эрх мэдэл байдаг эсэхэд л  байгаа юм. Хуучин цагт бол даргын ажил үүргийг түр орлож байгаа хүн  ийм том зүйлд гарын үсэг зурдаггүй, шийдвэр гаргадаггүй л байлаа. Одоо ч энэ зарчим мөрдөгддөг.

Гэтэл яагаад газар олгов. Хэнд юунд найдав гэдэг нь бас л сонин.  Тэгээд ч энэ хүн “Нүүрсний  хулгайн хэрэг”-т  овоо зэгсэн лав холбогдсон тухай нүүрсний сонсголын үеэр яригдсан ч төд удалгүй  “Хамааралгүй” гэсэн бичиг үзүүлж, халаасалчхаад л явж байгаа хүн дээ. Гэхдээ хэрхэхийг тун удахгүй харцгаая.

Erennews.mn


URL: