Инфляцаас үл хамааран дэлхийн ухаалаг утасны зах зээл тэлж байна

909112af-78b7-4446-ab56-edee6bbff121smartphones-companiesӨнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд дэлхийн ухаалаг утасны зах зээл дээр нийт 328 сая утас борлуулагдсан нь 2022 оны мөн үеийнхээс 8.6 хувиар өсжээ.

Ингэхдээ өнгөрсөн онд нийт нийлүүлэлтийн хэмжээ 3.5 хувиар буурсан нь дэлхийд дахинд нүүрлэсэн инфляц болон нийлүүлэлтийн гинжин хэлхээ асуудалтай буйг илтгэж байна. 2023 оны дөрөвдүгээр улиралд “Apple” компанийн нийлүүлэлт 78.7 саяд хүрсэн нь 2022 оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар нэмэгджээ. Харин түүний гол өрсөлдөгч болох “Samsung” компанийн нийлүүлэлт 2022 оны мөн үетэй харьцуулахад есөн хувиар буурчээ. Хятадын “Xiaomi” компанийн жилийн өсөлт 24 хувьтай гарсан байна.


URL: