Нийслэлийнхэн байтугай Г.Мөнхцэцэгийгээ “мурьсан” Б.Саранчимэг
Нийслэлд Баянзүрх дүүргээс нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Б.Саранчимэгийг говийнхон энэ жил сонгоно гэж үү.
Б.Саранчимэг өнгөрсөн хугацаанд өөрийн сонгогдсон Баянзүрх дүүргийн тойргоо орхиж, намынхаа гишүүн Г.Мөнхцэцэгийг “жийж” Дундговиос нэр дэвшихийн тулд хүлгийн жолоо залж, хүний өөрийн хүмүүст өөрийгөө таниулсаар ирсэн.
Ёстой л “Хүн ядрахаараа төрлөө Тураг ядрахаараа уулаа” гэдэг болж байгаа нь энэ. Б.Саранчимэгээс өмнө Дундговьд түүний дүү Б.Наранхүү сонгогдож байсан ч иргэдээ төрд төлөөлж чадаагүйгээс мултарсан газар.
Харин энэ удаа эгч нь Дундговийг онилсон ч УИХ-ын сонгуулийн тойргийг томсгосноор мань хүн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нартай гар барьж, Дорноговиор аялан тоглолт хийхээс наахнуур явна.
Уг нь УИХ-ын гишүүн хүн сонгогчдыг төрд төлөөлөх ёстой атал Б.Саранчимэгийн хувьд дараагийн “нүхээ малтаж” 4 жилийг үдэж байна гэсэн үг.
Түүнийг одоо 3 дахь удаад нь УИХ-ын гишүүнээр төрд илгээхэд тун ч бэрх гэдгийг говийнхон мэдэж байгаа биз ээ.
Хамгийн наад зах нь ЖДҮХС-тай холбоотой асуудлыг бодох ёстой. Үнэндээ тухайн үед Б.Саранчимэг, Б.Наранхүү нарын дүү Б.Одончимэг “Сингапур Хэльт Кейр Сентер” компанид ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 800 сая төгрөг авсан гэх мэдээлэл түгсэн.
Б.Наранхүүгийн хувьд “Би зээлийг нь төлөөд өгнө. Би хэлсэн тэрбум төгрөг өгье, наад төслөө хий. Жилдээ Монгол Улсад 2-3 тэрбумын орлого оруулах юм байна. Тиймээс ах нь дэмжээд өгье, хүүгүй өгье гээд хэлчихсэн байгаа. Хүн хажуудаа ямар эрдэнэ байгааг анзаардаггүй шүү дээ.” гэж томорч байсан бол эгч Б.Саранчимэг нь “Би өөрөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл аваагүй. Миний төрсөн дүү зээл авсан нь үнэн. Гэхдээ миний ямар ч нөлөө байхгүй.” гэж өөрөөсөө зайлуулж явсан түүх бий.
Энэ нь Б.Саранчимэг ямар ч тохиолдолд өөрийгөө л боддог гэдгийг нь батлаад өгөх биз.
Төрсөн дүүгээсээ ч нүүр буруулах шахам хариулт хэлж явсан Б.Саранчимэг одоогийн тойрогтоо юу хийсэн бэ гэвэл иргэд “Тийм гишүүн байгаа билүү” л гэж сөргүүлэн асуух биз.
Б.Саранчимэгийн хувьд хоёр ч удаа парламентын гишүүнээр сонгогдохдоо барилга байшин, сургууль, цэцэрлэгийн нээлтэд оролцож, тууз хайчилж явснаас нийт сонсгогчдынхоо эрх ашгийн төлөө хууль санаачилж явсан нь бараг л үгүй шүү. Дэд бүтэц нь бэлэн нийслэлд байхдаа олон нийтийн төлөө ажиллаагүй хүн говийн иргэдийн эрх ашгийн төлөө чухам юу хийнэ гэж худал амлах бол гэдэг нь сонирхол татаж буй.
Тэгээд ч говийн иргэд УИХ-ын гишүүний суудлаас буух дургүй Б.Саранчимэгийн үгэнд итгэх нь юу л бол…
https://erennews.mn/article/63335
URL: