Тэрүнофүжи, Киришима, Хоошёорюү нар тавин хувийн амжилтаа хийлээ

65b08e23928a4Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн Хацү башёгийн 10 дахь өдрийн барилдааны мэдээллийг тоймлон хүргэе. Энэ өдөр башёг тэргүүлэгчдийн дунд хэд хэдэн сонирхолтой барилдаан болов. Манай бөх Тамаваши Б.Мөнх-Оргил долоо дахь даваагаа авлаа. Одоо тэр ганцхан давахад тавин хувийн амжилтаа үзүүлэх юм. Тэгвэл озэки Хоошёорюү С.Бямбасүрэн Дайешёог давсан бол озэки Киришима Б.Лхагвасүрэн тэргүүлэгчдийн нэг Оношог өвдөг шороодууллаа.

Харин 74 дэх аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэн Кинбозаныг давснаар тавин хувийн амжилтдаа хүрэв. Энэ өдөр башёг тэргүүлэгч сэкивакэ Котоновака маэгашира Оносато нар хоорондоо барилдахад Котоновака ялсан юм. Ингэснээр тэр ганцаараа есөн даваатайгаар башёг тэргүүлж эхэллээ. Түүний араас найман даваатай таван бөх нэхэж байна.

Тэгвэл жюүрёод Чиёошома Г.Мөнхсайхан нутаг нэгт Миторюү Б.Төрболдоор даваагаа ахиулсан бол Рога А.Амарсанаа энэ зиндааг нэг ч унаагүй тэргүүлж байсан Такерүфүжиг өвдөг шороодуулж, тавин хувийн амжилтаа үзүүллээ. Түүнчлэн манай бөхчүүдээс Тамашохо Э.Энхманлай унасан бол Дайшохо Ч.Шижирбаяр өрсөлдөгчөө ялснаар зургаан даваатай болжээ. Тамашохогийн хувьд үлдсэн өдрүүдийн барилдаанд бүгдэд нь ялж байж тавин хувийн амжилт үзүүлэх даалгавартай үлдлээ.

Энэ башёгаас мэргэжлийн сүмогийн замналаа эхлүүлж буй “Ошима” дэвжээний Кёкүкайюү Ш.Далайбаатар жонүкүчигийн тав дахь барилдаандаа качикоши хийв. Өчигдөр дохёд Монголын 17 бөх гарснаас 11 нь давж, зургаа нь уналаа.

Макүүчи

З-Ё Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 8:2

З-О Киришима Б.Лхагвасүрэн 8:2

Б-О Хошёорюү С.Бямбасүрэн  8:2

З-10 Тамаваши Б.Мөнх-Оргил 7:3

Жюүрёо

Б-1 Миторюү Б.Төрболд 5:5

З-3 Рога А.Амарсанаа 8:2

З-4 Тамашохо Э.Энхманлай 3:7

З-5 Чиёошома Г.Мөнхсайхан 5:5

Б-5 Оошёоүма П.Дэлгэрбаяр 4:6

Б-9 Дайшохо Ч.Шижирбаяр 6:4

Макүшита

Б-7 Хокүтэнкай Г.Сүхбат 2:3

З-8 Онокацү Б.Чойжилсүрэн 4:1

Б-9 Хокүтомарү Н.Чинзориг 3:2

З-14 Котокэнрюү Г.Билгүүн 2:3

З-18 Дэванорюү Т.Тэмүүлэн 5:0

З-19 Асахакүрюү Р.Жамъянтогтох2:3

З-43 Токисома Б.Анхбаяр 2:3

З-46 Казэноүми Ц.Билгүүн 4:1

Санданмэ

З-5 Саданохикари Д.Наранцогт 1:4

Б-5 Араүма Б.Төртогтох 3:2

Б-8 Сэнхо Б.Жигүүр 2:3

Жонокүчи

З-15 Кёкүкайюү Ш.Далайбаатар 4:1

Өнөөдрийн онцлох барилдаан

Макүүчи

Вакамотохарү vs Тамаваши Б.Мөнх-Оргил

Котоновака vs Охо

Киришима Б.Лхагвасүрэн vs Дайешо

Оносато vs Хоошёорюү С.Бямбасүрэн

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ vs Оношо

Жюүрёо

Такарүфүжи vs Китановака

Рога А.Амарсанаа vs Чиёошома Г.Мөнхсайхан

Широкүма vs Миторюү Б.Төрболд

https://montsame.mn/mn/read/336111


URL: