ТЭД БИДНИЙ ТУХАЙ: МОНГОЛ СОНГУУЛИЙН ӨМНӨХ СОРИЛТУУДАА ДАВАН ТУУЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨРИЙН ДАРАМТ, УЛС ТӨРИЙН ТОГТВОРГҮЙ БАЙДАЛ ХЯНАЛТААС ГАРЧ БОЛЗОШГҮЙ

Монгол Улс цар тахал, их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн сорилтуудыг арайхийн давж ирсэн. Харин энэ удаад ээлжит парламентын сонгууль нь болох гэж байгаа Монгол Улс сонгуулийн өмнөх улс төр, эдийн засгийн томоохон сорилтуудтай нүүр тулах гэж байна.

                        Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа “East Asia Forum” сайтад нийтлэгдсэн Монгол Улсын талаар нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.

ОХУ, БНХАУ-ын талаас Монголын улс төр, эдийн засагт нөлөөлөхийг удаа дараа оролдож байгаа Улаанбаатар бие даан “гуравдагч хөрш”-ийн гадаад бодлогоо баримталж байгаа. Тухайлбал, Монголын шашны удирдагч, Төвөдийн буддын шашны гол удирдагчдын нэг Х Богд Жавзандамба хутагтын хойд дүрийг тодруулснаас хойш Бээжингийн нөлөө буурсан гэж болно. Түүнчлэн Монголд өрнөдийн нөлөө өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор ОХУ-ын эрх баригчид дургүйцлээ илэрхийлж байгаа. Магад үүнтэй холбогдуулан гурван орны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга нар өнгөрсөн онд ОХУ-д гурван талт уулзалт хийсэн байж магад.

                           Монгол Бээжин, Москватай тэнцвэртэй харилцаагаа хадгалахын зэрэгцээ хоёр хөрштэйгөө геополитикийн өрсөлдөөнтэй АНУ, Франц, Польш, БНСУ зэрэг оронтой харилцаагаа бэхжүүлж буй. Тус улс өнгөрсөн 2023 онд АНУ, БНСУ-тай стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, чухал ач холбогдолтой ашигт малтмалын асуудал онцгой ач холбогдол өгсөн гурван талт хэлэлцээр эхлүүлсэн. Мөн Францын компаниуд ч Хятадын зах зээлд экспортлох зорилготойгоор Монгол дахь ураны уурхайн ажил, хэлэлцээрийг эхлүүлсэн.

Түүнчлэн Монгол Улс Вьетнам, Лаос, Казахстан, Киргиз зэрэг оронтой дээд хэмжээний уулзалт хийж, Зүүн Өмнөд болон Төв Азийн орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, харилцаагаа гүнзгийрүүлсэн ирсэн. ОХУ, БНХАУ-ын зүгээс Монголыг ШХАБ-д элсүүлэх хүсэлт гаргасан ч Улаанбаатар ажиглагчийн статусаа хадгалсаар байгаа. Үүнээс ажиглахад, Улаанбаатар нээлттэй, олон талт, төвийг сахисан, энх тайвныг эрхэмлэсэн гадаад бодлого баримталж байна.

Харин Монголын улс төрийн намууд ардчилсан дүрмээр “тоглож” байна. Монголын Их хурлаас 2023 онд сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх замаар Монголын ардчилсан засаглалыг нэмэгдүүлэн зорилт дэвшүүлж, 2024 оны УИХ-ын сонгуулиар хэрэгжиж эхлэх мандатын тоог 76-гаас 126 болгон нэмэгдүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг баталсан.

                     Гэвч Монгол ардчилсан засаглалтай улс болох, хууль дээдэлдэг засаглалтай улс болох хоёр замын уулзварт алийг нь ч гэхгүй зогссон хэвээр байна. Авлига, хээл хахууль нь улс төрийн тогтвортой байдлын эсрэг томоохон сорилт болсон. Засгийн газраас нь авлига, хээл хахуулийн асуудлыг багасгахаар “5Ш” нэртэй ажиллагаа зарлаж, шүгэл үлээгчдийг хамгаалахаа мэдэгдсэн. Гэсэн ч эсрэгээрээ Монголын эрх баригч намын удирдлагууд Засгийн газрынхаа ажиллагааны эсрэг арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Тухайлбал, Монголын олон нийтэд нээлттэй мэдэгдсэн нүүрсний хэрэг, Боловсролын зээлийн сангийн хэрэг, ЖДҮХС-гийн дуулиан зэрэг авлига, хээл хахуулийн хэргийн дийлэнх нь Монголын Их хурлын гишүүд, эрх баригч намын гишүүдтэй холбоотой. Цаашлаад, дээрх хэргүүдийн шийдвэрлэлтийн явц одоог хүртэл удааширч байгаа нь мөн үүнтэй холбоотой аж. Зөвхөн дотоод авлига, хээл хахуулийн асуудлаас гадна Монгол инфляцийн өсөлт, амьжиргаа зардал, үнийн дарамт зэрэг олон асуудалтай нүүр тулж буй. Эдийн засаг, хөрөнгө оруулалтын олонх хувь нь БНХАУ-аас хамааралтай тус улс сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдын татахыг эрмэлзэж байгаагийн нэг нь Францын төрийн өмчит “Орано” групптэй байгуулсан хоёр орон ураны салбарт хамтран ажиллах протокол. Гэсэн ч төсвийн хөрөнгийн бараг бүх хувийг гаргадаг экспортын салбарын 91.5 хувь нь БНХАУ-аас хамааралтай. Тиймээс ч их гүрнүүдийн геополитикийн өрсөлдөөн, бодлого, баримтлалын эсрэг “гуравдагч хөрш”-үүдтэй идэвхтэй харилцаа тогтоож, гадаадын хөрөнгө оруулагчдыг татахын төлөө тэмцэж байгаа аж.

Ингээд харвал, Монгол Улс бие даасан гадаад бодлого, ардчилал, эдийн засгийн асуудалд тэсвэртэй гэдгээ харуулж байгаа. Гэвч дотоодын улс төрийн өрсөлдөөн, үр ашиггүй популист эдийн засгийн бодлого нь Монголд маш том сорилт авчирч болзошгүй. Хэрэв Монгол энэ онд болох ээлжит парламентын сонгуулиасаа өмнө эдгээр сорилтоо даван туулж чадахгүй бол цаашид өрийн дарамт, үнийн өсөлт нь хяналтаас гарч, улс төрийн тогтвортой байдалтай нүүр тулж магад.

https://ergelt.mn/news/89/single/40910


URL: