Цагаан сараас өмнө Вьетнам руу визгүй зорчих хэлэлцээр хэрэгжиж эхлэхгүй
Энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам Улс руу 30 хоног визгүй зорчих хэлэлцээр батлагдсан билээ. Харин тус хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа хараахан болоогүй байгааг ЭСЯ-наас мэдээлжээ.
Учир нь одоогийн байдлаар Вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагууд дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй байгаа тул тус хэлэлцээр сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгааг мэдэгдсэн байна.
Харин Монгол Улсын талаас холбогдох хууль тогтоомжийн шаардлагыг хангаж, Вьетнамын талд мэдэгдээд буй.
URL: