Түр хорооноос Б.Ганхуягийг нүүрсний сонсголд оролцуулах асуудлаар шүүхэд ханджээ
Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооноос зарлаж буй хоёр дахь сонсгол ирэх даваа гарагт эхэлнэ. Энэ удаагийн сонсголд 268 гэрчийг оролцуулахаар дуудаж байгаагаа Хянан шалгах түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулсан. Эдгээрийн дунд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр багтсан байдаг. Тэгвэл Түр хорооноос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Ганхуягийг сонсголд оролцуулах тухай хүсэлтийг хүргүүлжээ.
Эх сурвалж:www.polit.mn
URL: