Дэлхийн аваргуудаас Туркийн тал татвар суутгаж авсан бол Монгол улсад татвар төлөхгүй
PUBG mobile тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд монгол баг түрүүлсэн. Тэднийг 400,000 ам.доллар буюу ойролцоогоор 1.4 тэрбум төгрөгөөр шагнах юм. Үүнтэй зэрэгцэж тэдний шагналын мөнгөний тодорхой хэсгийг улсаас татварт суутгах асуудлын талаар сошиалд тархаж тэднээс “гэнэтийн орлогын албан татвар 40 хувь авбал ичмээр шүү” хэмээн иргэд бухимдлаа илэрхийлээд байгаа билээ.
Тэгвэл шинэхэн дэлхийн аваргууд татвараа заавал Монгол Улсад төлөхгүй байх боломжтой гэнэ. Тодруулбал, БНТУ-Монгол улсын Засгийн газрын хооронд “Орлогын татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай” хэлэлцээрийг байгуулан 1997 оноос мөрдөж эхэлжээ.
Энэхүү гэрээний дагуу хэрэв мөнгөн шагнал өгсөн Туркийн тал татвар суутган авсан бол Монгол улс татвар авахгүй байх зохицуулалттай юм байна. Өөрөөр хэлбэл, Туркийн тал татвараа суутгаж авсан бол Монгол улс татвар авахгүй гэсэн үг.
URL: