ЗГ: 2028 онд метротой болно

IMG_5208Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр  Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан “ Метроны зураг төсөл, ТЭЦҮ, хөрөнгийн эх үүсвэрийг техник эдийн засгийн үндэслэл хийсний дараа Засгийн газар мөнгөний эх үүсвэрийг шийдэж өгөхөөр шийдвэр гаргасан.  Тиймээс  тодорхой чиглэл гарган ажиллаж байна. Тодруулбал,  Амгалан-Яармагийн дэнж хүртэл 22.3 км ажлыг хийх анхны  төслийг танилцуулсан. Зураг төслийн гүйцэтгэлийн тендерийг арванхоёрдугаар сард багтааж зарлана. 2024 оны нэгдүгээр сард барилга угсралтын гүйцэтгэлийн тендерийг зарлана. 2024 оны хоёрдугаар сард зураг төслийн  техник эдийн засгийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна. 2024 оны дөрөвдүгээр сард үндсэн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулна. 2024 оны тавдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй явж байна.  2024 оны зургадугаар  сард нээлтийн үйл ажиллагаа хийнэ. 2027 онд барилга угсралтын ажлыг хийж дуусаад туршилтын  ажлыг хийснээр 2028 онд метроны ажил дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Эх сурвалж:www.polit.mn


URL: