МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарын хэргийг шалгаж дуусчээ
АТГ-аас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарыг яллагдагчаар татсан байдаг. Түүнийг бусдаас авлига авсан, бусдад давуу байдал бий болгосон, байгууллагад хохирол учруулсан, бусдыг залилсан гэх зэрэг үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байна.
Тэгвэл МҮОНРТ-ийн Ерөнхий захирал А.Бүрэнбаатарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусчээ. Улмаар түүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаараа прокурорын байгууллагад шилжүүлээд байгаа аж.
URL: