AGV + жолоочгүй технологи ашиглан ухаалаг боомтыг бүтээн байгуулж байна
Сүүлийн жилүүдэд жолоочгүй технологи хүмүүсийн нүдэнд туссан боловч түүний тус дэмийн тухай ойлголт бага байсан. Ганцмод боомтын И Тэн Олон улсын бараа гүйлгээний паркт нүүрс ачсан AGV жолоочгүй авто машин хаа сайгүй харагдана.
Ганцмод боомт нь Хятадын эрчим хүч импортлох чухал зам бөгөөд Хятад, Монгол хоёр улс хоорондын хамгийн их ачаа тээвэрлэдэг авто замын боомт бөгөөд их хэмжээний бараа тээвэрлэх үүрэгтэй юм. 2023 оны 10-р сарын 30-ны өдрийн байдлаар Ганцмод боомтоор хил нэвтэрсэн барааны хэмжээ 30 сая тонныг давж, түүхэнд хамгийн өндөр амжилтыг тогтоожээ. Хилээр нэвтрэх хүчин чадлыг дээшлүүлж, уламжлалт хүний хүчээр хил нэвтрэх хүнд хэцүү байдлыг шийдвэрлэхийн тулд Ганцмод боомт нь AGV жолоочгүй технологийг идэвхтэй ашиглаж ажиллсан байна.
AGV жолоочгүй хил дамнасан тээвэр нь тээврийн хэрэгсэл, зам, суурь мэдээллийн төв хэмээх гурван хэсгээс бүрдэх бөгөөд тээврийн хэрэгсэл нь суурь мэдээллийн төвөөс дамжуулсан үр дүнтэй өгөгдлийн зааврын дагуу замын соронзон хадаасны удирдамжаар тээврийн ажлыг гүйцэтгэнэ. AGV-ын ажиллах цар хүрээ нь умард зэгт Хятад, Монголын Ганцмод- Гашуунсухайт хоёр талын боомтын дунд хэсгийн түр харилцах бүс, өмнө зүгт Ганцмод–И Тэнгийн гаалийн хяналтын газарыг хамарсан байдаг.
Машин бүр 35 тоннын даацтай хоёр стандарт чингэлэг тээвэрлэх бөгөөд хамгийн дээд хурд нь 25 км, нэг удаад нааш, цааш явахад 50 минут орчим. Уламжлалт хүний хүчээр хил нэвтрүүлэхтэй харьцуулахад AGV жолоочгүй технологийг ашиглан хил нэвтрэх үр ашиг нь илүү өндөр, өртөг нь илүү бага төдийгүй эрчим хүчний тээвэрлэлтийн хэмжээ тогтвортой өсөж, жилийн ачаа тээвэр нь 10 сая тонн болж нэмэгдсэн байна.
И Тэн олон улсын бараа гүйлгээний паркийн ажилтны танилцуулснаар “Ганцмод боомтын AGV жолоочгүй тээвэр нь хил дамнасан тээврийн хэрэгслийн түгжрэлийг үр ашигтай шийдвэрлэсөн бөгөөд нэвтрүүлэх үр ашгийг дээшлүүлж, тээврийн өртгийг багасгасан байна. Цаашид AGV жолоочгүй тээврийн хэрэгсэлийг ихээр ашиглалтад оруулах бөгөөд ашиглалтын талбайн цар хүрээг илүү өргөжүүлэх болно” гэв.
Зохиогч: | Н.АЛТАН-УУЛ, Э.ТЭРГҮҮН, ЮЙ ЛИЧЮНЬ |
Найруулагч: | Э.ТЭРГҮҮН |
Эх сурвалж: | SOLONGONEWS.MN |
URL: