Д.Энхтүвшин: Бизнесийн салбарт тулгарч буй томоохон асуудлын нэг нь татварын орчин
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин холбогдох хуулийн өөрчлөлтийн талаар дараах мэдээллийн өгсөн юм.
Тэрбээр ”Худалдаа аж үйлдвэрийн танхимын хууль анх 1995 онд батлагдсан. Үүнээс хойш хэд хэдэн удаа өөрчлөлт орсон хэдий ч төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хувийн хэвшлийг төлөөлөх түвшинд бизнесийн байгууллагуудыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа.
Ийм урчаас танхимын хуулийг өөрчлөх нь эдийн засаг дахь төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшлийг нэмэгдүүлэх том эхлэл гэж үзэж энэхүү хуулийн өөрчлөлийг ярилцлаа.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах боломжуудынхаа талаар ярилцсан. Энэ долоо хоногт Засгийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсонд талархалтай байгаа. Хэд хэдэн гол асуудлыг дурдъя.
Үүнд:
- Нэгдүгээрт татварын орчин бизнесийн салбарт хүнд байна.
- Хоёрдугаарт зээлийн олдоц, зардал, хүүтэй холбоотой асуудал бий.
- Гуравдугаарт мэргэжлийн боловсон хүчин, ажилчдын олдоц, тэдний тогтвортой байдал чухал.
- Дөрөвдүгээрт төр, засагтай холбоотой төрийн байгууллага хоорондын уялдаа болон авлига, хүнд сурталтай холбоотой асуудлууд бизнесийн салбарт тулгарч буй асуудал.
Төрийн зүгээс бизнесийн оролцоо их байдаг. Хувийн хэвшлийн хийж чадах бизнесийг төр хийдэг. Үүнтэй холбоотой асуудал дээр өнөөдөр танхимын хууль дэмжигдэж, УИХ-аар орж хэлэлцэгдэх болсон. Цаашилбал хамтын ажиллагаанд чухал үүрэг оролцоотой байх” хэмээв.
URL: