Ч.НОМИН САЙДАА ЦАЛИН НЭМНЭ ГЭСЭН АМЛАЛТЫН ХУГАЦАА ЧИНЬ ИРЛЭЭ ШҮҮ
Соёл урлагийн салбарынхан цалингаа нэмүүлэх талаар төр засагт шаардлага тавьсан цаг өнгөрөгч 4-р сард болоод өнгөрсөн. Соёл урлагийн салбар хийгээд тэр дундаа мэргэжлийн урлагийн байгууллагын ажилчдын цалин бага, амьдралд хүрэлцэхгүй байгаа талаар ажилчид Соёлын яамны сайдад шаардлага хүргүүлэн санал бодлоо илэрхийсэн. Түүнээс онцлоход МУГЖ Ө.Уянга хэлэхдээ: “Бид үнэхээр туйлдаж байна. Өмссөн хувцас цэвэрхэн харагдаж байгаа хэдий ч урлагийн салбарынхан ядуусын эгнээнд бүрэн шилжсэн байгаа шүү” хэмээн ширүүхэн хэлээд авсан. Тэгвэл энэ шаардлагын хариуд салбарын сайд Ч.Номин “Шаардлагатай арга хэмжээг авна. Цалинг нэмнэ. Соёл урлагийн салбарт таван жил тасралтгүй ажилласан ажилтанд 5сая төгрөгийн мөнгөн тэтгэмжийг олгоно гэсэн. Мөн үүнээс гадна бусад салбарын ажилчинтай цалингийн хэмжээг дүйцүүлэн, шат дараатайгаар нэмнэ” хэмээн хэлсэн боловч одоог хүртэл төдийлөн амласан амлалт нь хэрэгжээгүй байгаа. Үүнийг сануулан МУСТА Г.Амгаланбаатар өөрийн цахиим хуудастаа “Соёл урлагийн ажилтнуудын цалинг шат дараатай нэмнэ гэсэн дараачийн хугацаа чинь ирлээ шүү ЧИНБАТЫН НОМИН!!!” гэж нийтлэсэн байна. Тиймээс салбарын сайдын амлалтыг соёл урлагиийн ажилтнууд хүлээсээр байгаагаа ийн илэрхийлжээ.
URL: