Сураггүй болсон 12 настай охины цогцсыг олж эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо

IMG_3435Цагдаагийн байгууллагаас Дорноговь аймагт эрэн хайж байсан 12 настай хүүхдийг амь хохирсон байдалтай байсныг олж тогтоон, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоолоо.

Цагдаагийн байгууллагаас хэргийн газрын үзлэг, бусад хойшлуулшгүй ажиллагааг хийж байна.

Хэргийн газрын үзлэгийг Прокурорын байгууллага, Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран хийж, бусад хойшлуулшгүй ажиллагааг гүйцэтгэж байна.

Охин аравдугаар сарын 3-ны өглөө гэрээсээ гараад сураггүй алга болсон. Түүнийг эрэн хайх ажиллагаанд холбогдох чиг үүргийн байгууллагуудын алба хаагчид, иргэд оролцож байв.


URL: