Багш нар үнэлгээний хариугаа хараад гомдож, уйлж байна

IMG_3068Сүүлийн үеийн халуухан сэдэв бол багш нартай холбоотой асуудал яригдаж байгаа нь олны анхаарлын төвд байна. Монголын багш нар маш бага цалин авчхаад ангийн даац хэтэрсэн сурагчидтай маш их ачаалалтай ажиллаж буйгаа хэлдэг. Тэгвэл тэд үндсэн цалингаа нэмүүлэхийг шаардаад хэвлэлийн бага хурал хийсэн бөгөөд удахгүй болох баярынхаа өдөр ажил хаялт зарлана гэдгээ хатуухан мэдэгдсэн билээ. Тэдний ийнхүү ажил хаях болсон шалтгаан нь сайд нь “Багш нар зургаан төрлийн нэмэгдэл авч байна гэж ойлгож болно. Энэ зургаан төрлийн нэмэгдлийг аваад 2,500,000 төгрөг авч байгаа юм. Өөрөөр хэлбэл багш нарын дундаж цалин 2.5 сая төгрөгт хүрсэн. Иргэд мэдээлэл муутай байгаа учраас өнөөдрийг хүртэл багш нар хамгийн бага үнэлгээтэй, хамгийн доод хэмжээний цалинтай байна гэх шүүмжлэл байж болохгүй.  Засгийн газраас сүүлийн хоёр жилд багш нарын цалинг 40-65 хувь хүртэл өсгөсөн. Цаашдаа дунд болон урт хугацаанд багшийн ажлын байр хамгийн өндөр үнэлэмжтэй, нийгмийн баталгаатай мэргэжил байх ёстой. Үүнтэй хэн ч маргахгүй болов уу” гээд ярьсанаас үүдэлтэй. Бодит байдал дээр 2,5 сая төгрөгийн цалин авч байгаа багш нар тун ховор бараг санал асуулга аваад ийм цалинтай багш байхгүй байгаа аж.

Ийнхүү багшийн цалинг 1000 ам.долларт хүргэхийг шаардан ажил хаялт зохион байгуулна. Уг ажил хаялтад 150 сургууль нэгдэхээ илэрхийлээд байна. 1990 оноос хойш багшийн цалин доллартой харьцуулбал огт өсөөгүй. 300 долларт л эргэлдэж ирсэн. Одоо 350, 360 орчим доллартой байна. Ийм цалингаар багшийн ажлыг хийнэ гэдэг ямар ч боломжгүй. Монголоос ядуу эдийн засагтай улс хүртэл багш нараа 800 долларын цалинтай болгочихсон байна. Багшийн цалинг 3 жилийн дотор үе шаттайгаар 1000 ам.долларт хүргэх шаардлага тавьснаараа өнөөдөр тэд буруутан болж сайд нь хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гээдэхэв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэдэг шүү дээ. Боловсролын салбарын ажилчдын цалин улсын төсөвт хязгаартай. Улсын төсвөөс нийт 19 их наяд төгрөгийг УИХ-аар баталдаг. Үүний тав орчим их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр байдаг. Энэ мөнгөнийн 1.1 их наяд нь зөвхөн боловсролы салбарын ажилтан буюу 93 мянган ажилтны цалингийн эх үүсвэр. Бид одоо ДНБ болон эдийн засгаа хэд дахин өсгөж байж асуудлаа шийдэхээс биш. Хэн дуртай нь гарч ирээд багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэнэ гээд болчих асуудал биш. Ийм ид шидтэй илбэчин байхгүй” гээд мэдэгдэл хийчихлээ.

Түүний энэ мэдэгдэлд маш олон багш нар эгдүүцэж байгаа бөгөөд бүгд ажил хаях биш ажлаасаа гарцгаая гэх нь тэр. Өнгөрсөн хавар нийтээрээ Боловсролын үнэлгээний төвд шалгалт өгч багш гэлтгүй эцэг эх, сурагчид ч чамгүй айдас хүйдсийг даван туулсан сорилт болсон. Тэгвэл уг үнэлгээний шалгалтын хариу нь гарч маш олон багш нар шударга бус, бодит үнэлгээ хийгдээгүй байна гэлцэв. Багш нар үнэхээр гомдож, уйлж суугаагаа Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны цахим хуудастаа солилцож сууна.

Уг судалгаа нь үнэхээр бодит хийгдсэн эсэхэд эргэлзэж буй багш нарын ярианаас хүргэе.

Баатархүү Дуламсанжаа: Бодит бишээ. Багш бүрийн үнэлгээний задаргааг илгээж алдаа оноогоо харах боломжийг нээж өг. Шалгалтаа өөрсдөө ирж аваад ЭЕШ шиг газар дэар нь уншуулаад багшид материалыг үзүүлээд чи сайн чи муу үнэлэгдлээ гэдгээ бодитоор харуул. Эс тэгвээс хэчнээн сайхан журам заавар бгаа ч яг шударга явагдаж бодит үнэлгээ хийгдэж ахиц гарлаа гэж ярьж бгаа нь зохимжгүй бас худал үнэлгээ байхаа.

Д.Хонгорзул: Боловсролын үнэлгээний төв Энх-Амгалан Лувсанцэрэн энэ нэг хачин холион бантангаа дахин нэг шалгаж хянаж өгнө үү! Яагаад 91%-аар үнэлэгдсэн багш 60%р үнэлэгдсэн багштай нэг ижил 5р түвшинд байгаагаа ойлгохгүй байна.

Дандар Нямхүү: Аймгийн төвийн багш гоозүйн кластерээр 75,14 дээш бол IV индекс гэчихээд 75,33 багш урамшуулалд IV индекс байхад V индекс рүү оруулаад урамшууллаас хассан байна. эмэгтэй багш эрэгтэй технологиор хичээл ороод эрэгтэй сурагч шалгагдсан байсан урамшууллаа авъяа энэ чинь хүний хөдөлмөрийг гүйцэтгэл нэрээ шулж байгаа улс төрийн мөнгөний хэлмэгдүүлэлт.

Аривжих: Та бүхэн үнэлгээний задаргаагаа харсан уу. Хараад нэг юм бодох вий. Би гэдэг хүн 30 оноо бүхий менежер, засийн ахлагчийн үнэлгээн дээр шууд доош нь орсон байгаа юм. Яаж хамт ажилладаг багшийгаа илт доош нь үнэлж чадаж байна вэ. Яахав би тэд нарын үгээр үг хийж долигнож явдаггүй шулуухан талдаа. Тэглээ гээд гүйцэтгэл муутай багш болжээ. Гүйцэтгэлийн үнэлгээний бүр нарийн задаргааг нь харах боломжтой юу.

М.Сэлэнгэ: Хүний өмнөөс ороод багш нарыг муу гэж бөглөсөн тохиолдол гарч байсан. Менежерүүд өөрсдийн суганы үснүүддээ илүү цаг, өндөр оноо тавьж тэрний энэний хүмүүс гэх нэр хоч өгч хавчиж шахах, орилж доромжлох, дарамтлах, хичээлийн хуваарийн  хамаа замбараагүй  өрөх гэх мэт асуудлууд байдаг нь үнэн…..өөрсдийн гэх бүх зүйлд сөрөг байдаг хаана хов, нууц ажиллагаа байна тэнд байнга нэр нь байдаг хүмүүст бол уян хатан, эвий гэсэн давуу тал олгодог хамт олон дотор хамт олон үүсгэсэн тохиолдолдууд байгаа ш дээ….багийн ажиллагаа, хамтын ажиллагаа хоолных нь асуудал гэж харахгүй надад гөлөгнөсөнгүй надад долигносонгүй надад пялдагнасангүй гэсэн хандлагатай нөхөртөө хүүхэддээ гэр орондоо байгаа юм шиг орилж хашгирч галзуур байдаг удирдлагууд байна нууц биш.

Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнтэй 100% санал нийлж байгаа багш нар байна уу? гэж асуухад дийлэнх багш нар санал нийлэхгүй байгаагаа хэлэв. Энэхүү үнэлгээний хариу бодит гараагүй нь бас нөгөө талдаа удирдлагуудын талд ордоггүй тэдний болж, бүтэхгүйг шүүмжлэн хэлсэн багш нар доогуур үнэлэгдсэн гэх яриа нь нүд орой дээр гаргаж байгаа юм. Дээрх багш нарын ярианд ч энэ байдлын талаар хэд хэдэн удаа гарч буй уншигч та анзаарсан биз ээ. Нөгөөтэйгүүр, уг үнэлгээ нь багш, ажилчдын дунд хагарал үүсгэж буй нь тод харагдав.


URL: