Ноолуурын аж үйлдвэрийн хурал БНХАУ-ын Хэбэй мужид болж өндөрлөлөө

Ноолуурын аж үйлдвэрийн хурал БНХАУ-ын Хэбэй мужид болж өндөрлөлөө

 

Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал Хэбэй мужийн Чэнхэд амжилттай зохион байгуулагдлаа. 2015 оноос хойш Монголын ноос, ноолуурын холбоо БНХАУ-тай хамтран зохион байгуулж буй тус хуралд манай улсын 30 гаруй ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуй нэгж оролцож санал солилцжээ.

Дэлхий даяар 15 мянган тонн ноолуур эргэлддэгээс Хятад улс 10 мянган тонн ноолуур эргэлдүүлж байна. Энэ нь дэлхийн нийт ноолуур гаралтын 67 хувийг эзэлж байгаа юм.

Ноолуурын нийслэл Чэнхэд манай улсын нийт ноолуурын 80 хувь экспортлогдож байна. Статистик тоогоор 2018 онд манай улс 120 мянган ам.долларын өртөг бүхий 5.5  мянган тонн ноолуурыг Хятадад экспортолсон ба энэ нь Хятадын ноолуурын импортын дийлэнхийг эзэлж байгаа юм. Өнгөрсөн онд гэхэд Хятад манай улсаас 350 мянган ам.долларын 7.6 мянган тонн ноолуур импортолсон нь 70 хувийн өсөлттэй гарчээ.

Аж үйлдвэрийн хурлын хүрээнд ноолуурын үзэсгэлэн, худалдаа болон ноос, ноолуурын үйлдвэрүүдээс тоног төхөөрөмжийн туршлага судлах аялал зохион байгуулсан нь хоёр улсын ноос, ноолуурын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг ахиулах, хөрөнгө оруулалтын харилцан санал солилцох боломж байлаа. Мөн Хятадын ноолуурын музейгээр зочлуулж, ноолуурын загварын чиг хандлагыг мөн сонирхууллаа.


URL: