Ж.Сүхбаатар: Түгжрэлийн зардал гэсэн тусгай төсөв, ЗАРДАЛ БАЙХГҮЙ
Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар өөрийн цахим хуудаснаа иргэний сэтгэгдэлд ийнхүү хариу бичжээ.
Тэрээр ”Түгжрэлийн” гэсэн тодотголгүй байсан ч хийх ёстой ажлууд! Болдог бол улам зарцуулах хөрөнгөө нэмэх ёстой. Орхигдоод байснаас л түгжрэл улам нэмэгдсэн.
Зарцуулагдаагүй мөнгийг их мөнгө зарцуулчихсан, бараг аваад идчихсэн мэт хэд хэдэн хүн дуу дуугаа авалцаад л бичих юм. Түгжрэлийн эсрэг зорилтот ач холбогдолтой арга хэмжээнүүд гэж илүү ач холбогдол өгч, санхүүжилтэд нь анхаарч байгаа нь үнэн. Түгжрэлийн эсрэг зарим арга хэмжээний санхүүжилт гээд байгаа нь сургууль, цэцэрлэг, зам, гүүр, газар чөлөөлөлт, нийтийн тээвэр, зураг төслийн шаардлагатай хөрөнгийн эх үүсвэр шүү дээ. Түүнээс түгжрэлийн зардал гэсэн тусгай төсөв, зардал байхгүй. Түгжрэл гэдэг олон хүчин зүйлээс үүдэлтэй.
УБ хотод хөрөнгө оруулалтгүйн улмаас дээрх ажлууд олон жилээр хоцорсноос түгжрэлийн дарамтыг улам ихээр нэмсэн байгаа учраас тэр чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар онцгой анхаарч ажиллаж байгаа хэрэг. Өнгөрсөн оноос л үүнд бодитой анхаарч дээрх салбар, чиглэлд илүү хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Түүнээс би дураараа зарцуулчихсан зүйлгүй. Зарцуулсан хөрөнгө мөнгөө бол тайлагнадаг, шалгуулдаг газраа хариуцаж таарна.
Ер нь, “Түгжрэлийн” гэсэн тодотголгүй байсан ч хийх ёстой ажлууд! Болдог бол улам зарцуулах хөрөнгөө нэмэх ёстой. Орхигдоод байснаас л түгжрэл улам нэмэгдсэн. Түгжрэлд 1 их наяд зарцуулсан гэдэг бол санаатай түгээж байгаа худал хуурмаг явуулга. Өөр юу ч биш!
URL: