“Хятад орныг танин мэдэх”·Өвөр Монголын соёлын өдрүүд нээлтээ хийлээ

Хятад, Монгол хоёр орны ард иргэдийн соёлын харилцааг нэмэгдүүлж, хоёр орны уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх зорилгоор ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам болон Монгол Улсын Соёлын Яамнаас санаачлан, ӨМӨЗО-ы Радио Телевиз Хороо, Өвөр Монголын Кино групп, ӨМӨЗО-ы Олон Улсын Монгол Эмнэлэг, Улаанбаатар Хятадын Соёлын Төв хамтран зохион байгуулж буй “Хятад орныг танин мэдэх” · Өвөр Монголын соёлын өдрүүдийн арга хэмжээ 08-р сарын 30-ны үдэш Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.

okd9g0u6j3la72qajsoo1asbg_b

Нээлтийн ёслолд БНХАУ-аас Монгол Улсад суугаа зөвлөх ноён Жан Мүшин, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга ноён Жян Шиньхүй, Монгол Улсын Соёлын Яамны Тарийн нарийн бичгийн дарга зэрэг хүндэт зочдоос гадна Хятад, Монголын Засгийн газрын холбогдох газар, соёлын байгууллага, их дээд сургууль, хэвлэл мэдээлэл, аж ахуйн нэгж, нийгмийн бүх салбарын төлөөлөгчид, Хятад болон гадаадад оршин суугаа Хятадын иргэдийн төлөөлөл оролцлоо.

  ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Жян Шиньхүй

   ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга ноён Жян Шиньхүй арга хэмжээг тууштай дэмжиж ирсэн БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын Соёлын Яам болон бусад холбогдох газруудад БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлээд:

- “Хятад орны танин мэдэх” Өвөр Монголын соёлын өдрүүд Монголд хэд хэдэн удаа зохион байгуулагдаж байна. Бид Хятад, Монгол хоёр орны найрамдлын үндсэн зарчим болон ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үндсэн зорилгыг баримталсаар ирсэн бөгөөд уламжлалт найрамдалт харилцаагаа бэхжүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын иргэдэд Хятад болон Өвөр Монголыг ойлгуулахыг зорьж байгаа юм. Хөршүүд харилцах тусам ойртож, найзууд нөхөрлөх тусам илүү ойлголцдог. Бид Ши Жиньпин даргын дэвшүүлсэн “Дэлхийн соёл иргэншлийн санаачилга”-ыг идэвхтэй хэрэгжүүлж, хоёр орны боловсрол, хэвлэл мэдээлэл, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлэхийн төлөө Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна. Хятад, Монгол хоёр орны орчин үеийн хөгжилд хувь нэмэр оруулж, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан туслалцах, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүхий хоёр орны ирээдүйн хамтын нийгэмлгийг байгуулахыг зорьж байна гэлээ.

   Соёлын өдрүүд 09-р сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжлэх бол тус өдрүүдэд Хятадын кино өдрүүд, соёл урлагийн тоглолт, уран сайхны олон ангит кино бэлэглэх ёслол, Монгол анагаах ухааны эмч нарын үнэ төлбөргүй сайн дурын үзлэг эмчилгээ, дууны уралдаан зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Зохиогч: Бэлтгэсэн: Х.Баянмөнх, Э.Тэргүүн, Б.Туяа
Найруулагч: Б.Т
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв

URL: