Хүнсний ногооны таримлын сорт сорилт, хянан баталгаа хийх сургалт зохион байгууллаа

Хүнсний ногооны сорт, сорилт, хянан баталгаа хийх арга зүйн мэдлэг олгох сургалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Увс аймгийн Улаангом хотод зохион байгууллаа. Сургалтад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Н.Оюунсувд болон нийслэл, орон нутгийн агрономичид, хяналтын байцаагчид хамрагдлаа.

Агрономичид, салбарын хяналтын байцаагчдын хамтран ажиллах ажлын уялдааг сайжруулах зорилгоор хүнсний ногооны таримлын сорт сорилтын арга зүй, таримлуудын сортуудад хянан баталгаа хийх зөвлөмж, тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал зэрэг арга зүйн мэдээллүүд өгч Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Увс аймаг дахь сорт сорилтын талбайд танилцуулах сургалтыг зохион байгуулав.

Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Сорт, сорилтын талбайд агрономичдоос гадна Увс аймгийн 40 гаруй үр үржүүлэгчид өөрсдийн туршлагаасаа хуваалцсан бөгөөд тус талбайд 3-5 жил туршигдсан шар манжин – хараа 5, шар лууван – шантэне роял сортуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлээд байгааг онцолж байлаа.

ХОХИРОЛ ТООЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Хохирол учирсан тариалангийн талбайн нийт хэмжээг мал, тэжээвэр

амьтан идсэн болон мал, амьтан талхалсан (орсон, гарсан, хэвтсэн)

талбайн нийлбэрээр S=(S1 +S2)/ 10000 аргачлалаар тогтооно.

S -хохирол учирсан талбайн нийт хэмжээ /га/

S1- мал идсэн талбайн хэмжээ /м2/

S2- мал талхалсан талбайн хэмжээ / м2/

Эх сурвалж: ХХААХҮЯ


URL: