ТУРШЛАГА СУДЛАХ АЯЛАЛ ТАНХИМЫН СУРГАЛТААР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран “Залуу малчдыг чадавхижуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд танхимын сургалт зохион байгуулж байна.
Танхимын сургалт нь мал аж ахуйн бизнес, маркетингийг хөгжүүлэх, хоршиж ажиллах, бэлчээрийн менежментийг сайжруулах, мал тэжээх, эрүүл мэндийг хамгаалах, шилэн сонголт, нөхөн үйлдвэрлэл, түүхий эд бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг зах зээлийн эдийн засгийн үед аж ахуйгаа үр дүнтэй, эрсдэлгүй, үр өгөөжтэй эрхлэх чадамжийг олгох юм.
URL: