Монголын сэтгүүлч Хятадын соёлыг үндэсний хувцсаар нь мэдэрлээ
Монгол Улсын Болод сайтын сэтгүүлч : Н. Отгонтуяа 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд буюу Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын аяллын хугацаанд Монголын сэтгүүлч бүсгүй Хятадын соёлыг үндэсний хувцсаар нь мэдэрсэн тухай цахим мэдээ Хятад, Монгол хоёр улсын сүлжээний төв цэг боллоо.
“Хятадад уулзъя•Шинэ зуунтай танилцъя” Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний Шанхай, Жянсү аяллын хамтарсан сурвалжилгын багийнхан 06 дугаар сарын 28-ны өдөр Хятадад “Тэнгэр дээр диваажин, тэнгэрийн доор Сүжөү, Ханжөү” хэмээн алдаршсан Жянсү мужийн Сүжөү хотод хүрэв. Манай сурвалжилгын багийнхан Монгол Улсын зарим сэтгүүлчдийн саналаар хоёр цагийн хугацаатай Сүжөү хотын Хятадын онцлогийг харуулсан дэлгүүрээр аялсан юм.
Монгол Улсын Болод сайтын сэтгүүлч : Н. Отгонтуяа
29-ний өглөө манай сурвалжилгын баг төлөвлөгөөний дагуу Сүжөү хотын Хөхмөрөний гурван хавцлын ухаалаг сүлжээтэй автомашины үйлдвэрлэлийн үлгэр жишээ бүсийн Ухаалаг удирдлагын төвд хүрч, машинаасаа буух үеэр улаан торгон хатгамалтай урт дээлээр гоёсон сэтгүүлч бүсгүй дээр харц туслаа. Анх харахдаа Хятад улсын сэтгүүлч гэж харсан ч лавлаад харахад Үндэсний Сайтын Хөгжлийн Холбооны гишүүн сайтын нэг болох Болод сайтын сэтгүүлч өндөр биетэй, царайлаг сэтгүүлч бүсгүй Н.Отгонтуяа байлаа. Түүнийг хараад “соёлыг гайхан”:
- Энэ сайхан дээлээ хаанаас, хэдэн юаниар авсан бэ? гэхэд тэрээр инээмсэглэн:
Өчигдөр Сүжөү хотын дэлгүүрээс 500 юаниар худалдан авлаа. Миний бодлоор Хятадын соёлыг үндэстний хувцсаар нь мэдрэх маш чухал санагддаг. Хятад, Монгол хоёр улс найрсаг харилцаатай хөршүүд. Хятад улсад сурвалжилгын ажлаар ирсэн миний хувьд үндэстний хувцсаар нь гоёх хүсэл өнөөдөр биеллээ гэв.
Монгол Улсын Болод сайтын сэтгүүлч : Н. Отгонтуяа
Н.Отгонтуяагийн энэ үг их утга учиртай. Хятад, Монгол хоёр хөрш улс эв найртай хамтын харилцаагаа нягтруулах явцдаа маш олон хүрээнд харилцан суралцаж, харилцан нөхөрлөж, сайн хөршийн найрсаг харилцаагаа бодит үйл хэргээрээ гэрчилсээр ирсэн. Ялангуяа цар тахлын хугацаанд Монгол Улс “Айл хүний амь нэг” гэдэг үгийг гэрчлэн хүнд хэцүү цаг үед гар сунган Хятад улсад 30 мянган хонь бэлэглэсэн бол Хятад улс ч мөн хариу бэлэг болгон “Идээний дээж цай” хэмээн 30 мянган хэвийн цай бэлэглэсэн мэдээ мэдээлэл олон нийтийн анхааралд хүрсэн билээ. Монголын сэтгүүлч бүсгүй Н.Отгонтуяа Хятадын соёлыг үндэсний хувцсаар нь мэдэрсэн тухай цахим мэдээ Хятад, Монгол хоёр улсын мэдээллийн төв цэг болсноор барахгүй хоёр улсын хоорондын эв нэгдэл, харилцаа холбоог шууд биечлэн харуулсан бодит жишээ болсон байна.
Хятадын Глобал Таймс сонины сэтгүүлч Дү Жинфан:
- Монгол Улсын үзэсгэлэн гоо монголжин бүсгүй Хятадын үндэсний хувцсаар гоёж, Хятад соёлыг үндэсний хувцсаар нь биечлэн мэдэрч байгаа нь хамгийн содон сайхан мэдээ хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол Улсын Болод сайтын сэтгүүлч : Н. Отгонтуяа
Зохиогч: | Х.БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН, Б.ХУРЦАА, САРАНЧИМЭГ |
Найруулагч: | Х.БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН, Б.ХУРЦАА |
Эх сурвалж: | SMT |
URL: