Монголын сэтгүүлчид Хятадын шинэ зууны хөгжлөөр бахархав
Монголын сэтгүүлчид Хятадын шинэ зууны хөгжлөөр бахархав
Хөгжлийг Шанхай хотоос…
Зургаадугаар сарын Шанхай хотын цаг агаар чийглэг, бас халуун. “Хятадад уулзъя•Шинэ зуунтай танилцъя” Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийг Шанхай хот хүлээн авлаа. Энэ удаагийн сурвалжилгын багт Монголын талаас Өнөөдөр сонин, Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Холбоо, Монголын мэдээ сонин, ТV5, Малчин ТV зэрэг 23 хэвлэл мэдээллийн хэрэгслийн 30 сэтгүүлч, Хятадын талаас Өвөр Монголын өдрийн сонин, Гуанмин өдрийн сонин, Ардын Өдрийн сонины гадаад хэвлэлээс 10 сэтгүүлч оролцсон юм.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын багийн Шанхай хотод хийсэн аяллын эхний цэг Жанжяний “Бичил хагалгааны” эмнэлгийн тоног төхөөрөмж (Групп) ХХК байлаа. Жанжян шинжлэх ухааны хотод байгуулагдсан бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмж нь Хятадын өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэргүүлэх шинэлэг компани юм. Энэ компанид судалж үйлдвэрлэсэн бичил хагалгааны бүтээгдэхүүнүүд нь дэлхийн 20 мянга гаруй эмнэлэгт нэвтэрч, зүрх судасны өвчин зэрэг олон хүнд өвчнийг эмчилж байна. Компанийн тайлбарыг сонсож нарийн тэмдэглэл бичиж суусан ТV5 телевизийн Гүйцэтгэх захирал Э.Энхцэцэг энэ сайхан мэдээг Монгол Улсад мэдээлж, Монгол Улсын эмнэлгүүд, өвчтөнүүдэд энэхүү дэвшилтэт технологийн талаар ойлголт өгөхийг зорьж байв.
Хамтарсан сурвалжилгын багийнхан тун завгүй ажиллана
Пүдүн дүүргийн Лүжязүй санхүү худалдааны бүсэд байрлах 632 метр өндөр бүхий Хятадын хамгийн өндөр, дэлхийд өндрөөрөө гуравдугаарт ордог Шанхайн цамхагт очиход багийн сэтгүүлчдийн зарим нь ийм өндөр цамхаг харж байгаагүй хэмээн дуу алдаж байлаа. Монгол Улсын Өнөөдөр сонины сэтгүүлч Д.Мягмарсүрэн:
- Шинээр Гиннесийн тэмдэглэлийг бүтээсэн дэлхийн хамгийн өндөр рестораны үзмэрийн тавцанд гарсан нь үнэхээр бахархууштай байлаа. Ийм өндөр ресторанаас Хуанпү гол, Шанхай хотын хөгжил цэцэглэлтийг ажиглаж суух үнэхээр гайхалтай. Энэ удаагийн арга хэмжээнд оролцох боломж олдсонд маш их баяртай байна гэлээ.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг дараагийн өртөө болох Шанхай дахь анхны олон улсын нийгэмлэг болох Гүбэй хотын иргэний төвд хүрлээ. Энэ дүүрэгт дэлхийн 50 гаруй улс орон, бүс нутгаас ирсэн 33 мянга гаруй хүн ам оршин суудаг. Үүнээс 51 хувийг гадаадын иргэд эзэлдэг. Гүбэй хотын иргэний төв нь гадаадын иргэдэд төрийн ажлыг зохицуулахад хялбар болгох үүднээс “Гадаадын иргэдийн ажил хөдөлмөр-оршин суух” үйлчилгээний тусгай цонхыг нээж, олон төрлийн үйлчилгээгээр олон улсын иргэдийн тав тухыг ханган ажилладаг байна.
Хамтарсан сурвалжилгын багийнхан тун завгүй ажиллана
Сурвалжилгын багийн сэтгүүлчид Шанхай хотыг нийтийг хамарсан, найрсаг хот хэмээн магтсанаас гадна хүмүүнлэг менежментэд нь илүү анхаарал хандуулж байв. Монгол Улсын МОНЦАМЭ сайтын сэтгүүлч Ц. Энхтуяа:
- Гүбэй хотын иргэний төвөөс хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл нь ахмад настнуудад зориулсан сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа нь тэдний оюун санаа, соёлын амьдралыг баяжуулж, жинхэнэ халамж, хайрыг үзүүлж байна.
“Гүбэй хотын иргэний төв нь ахмад настны олон талт хэрэгцээг хангаад зогсохгүй залуучуудад суралцах сайхан орчин нөхцөл, гадаадын иргэд найз нөхөдтэй болох таатай орчин бүрдүүлсэн нь үнэхээр гайхалтай” хэмээн Монголын ТV5 телевизийн Гүйцэтгэх захирал Э.Энхцэцэг дотоодын сэтгүүлчидтэй санал бодлоо хуваалцаж байлаа.
Шанхайн Юй Юань түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс нь Мин гүрний үеийн сонгодог цэцэрлэгт хүрээлэн бөгөөд Хятад онцлогийг харуулсан бизнесийн дүүрэг, мөн манай багийн Шанхайд хийсэн сурвалжилгын хамгийн сүүлийн өртөө юм. Хятад, Монголын сэтгүүлчид энэ сайхан сонгодог цэцэрлэгт хүрээлэнгээр таатай аялж, Хятадын уламжлалт соёлтой танилцлаа.
Хамтарсан сурвалжилгын багийнхан тун завгүй ажиллана
- Юй Юань түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс нь уламжлалт соёлоо хамгаалах, засварлахад анхаарлаа хандуулж, бидэнд Хятадын уламжлалт соёлыг бодитоор харууллаа хэмээн Монгол Улсын “Өнөөдөр” сонины сэтгүүлч Д.Мягмарсүрэн ярив.
- Юй Юань түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс нь үзэсгэлэнт байгаль, тансаг хийцтэй, цэвэр агаартайгаараа хүмүүсийн сэтгэлийг тайвшруулж, баяр баясгаланг мэдрүүлж байна. Хятадын ард түмэн уламжлалт соёлын өвөө дээдэлж байгаа нь үнэхээр гайхалтай юм хэмээн ТV5 телевизийн Гүйцэтгэх захирал Э.Энхцэцэг сэтгэгдлээ хуваалцлаа.
“Хятадын хамгийн өндөр барилга” Шанхайн цамхагт гарч, хотыг 360 градусаар харж, АI ресторанд ухаалаг робот тогоочийн хийсэн хоолыг тав тухтай зооглон, Ү Личао гудамжаар алхан, хог ангилахад идэвхтэй оролцож буй иргэдийн бодит үйл ажиллагаатай танилцлаа. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн сурвалжилгын эцэст Шанхай хот Хятад, Монголын сэтгүүлчдэд хамгийн таатай сэтгэгдэл үлдээлээ.
- Шанхай хот төлөвлөлт, ерөнхий хөгжлийн тал дээр маш сайн ажилласан нь бидэнд шууд мэдрэгдлээ гэж Монгол Улсын “Манд” сайтын сэтгүүлч Н.Пүрэвсүрэн сэтгэгдлээ хуваалцав.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр:
- Шанхайд есөн жилийн өмнө ирж байсан. Тэр үетэй харьцуулахад Шанхай асар их өөрчлөгдсөн байна. Шанхай бүх нийтийг хамарсан, хүмүүнлэг, орчин үеийн их хот бөгөөд экологийн хувьд онцгой сайхан орчинтой хот юм. Шанхай хотын захиргаа хүмүүсийн амьдрах чадварт онцгой анхаарал хандуулдаг нь надад гүн сэтгэгдэл үлдээлээ гэв.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сурвалжилгын багийн сэтгүүлчид “Шанхайд хайртай, маш сайхан хот” гэдгээ ярилцлагын хэлбэрээр гүн гүнзгий илэрхийллээ.
Шанхайн Юй Юань түүхийн үзмэрийн хамгаалалтын бүс
Соёлын гайхамшигт орон Жянсү муж
“Хятадад уулзъя•Шинэ зуунтай танилцъя” Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг06-р сарын 29-ний өдөр Жянсү мужийг зорив.
Жянсү дахь сурвалжилгын эхний өртөө Сүжөү хот. Хятадын орчин үеийн хөгжилд түлхэц өгч буй өндөр технологи болон эртний соёл иргэншлээрээ алдаршсан Сүжөү хотыг Монголын сэтгүүлчдийн нүдэнд бууснаар танилцуулъя.
Хамтарсан сурвалжилгын багийнхан тун завгүй ажиллана
Сүжөү бол өнө эртний түүхтэй, гүн гүнзгий соёлын өвтэй хот юм. Олон үзвэрийн газар, түүхэн дурсгалт газрууд нь анхны төрхөө хадгалсан байдаг. Сүжөүгийн жижиг гудамжинд үндэсний хувцас заслаар гоёсон хүмүүс олон бий. Монгол Улсын “Болод” сайтын сэтгүүлч Н.Отгонтуяа:
- Сүжөү хот бол баяр жаргал авчирдаг газар. Монголдоо очоод би хүн болгонд Сүжөү рүү аялахыг зөвлөнө хэмээн их ажлынхаа харуугаар ярьж байсан юм.
Сүжөү хотын Шянчэн дүүргийн орд харшийн барилгын тоосгоны музейд зочлоход өнөөдрийг хүртэл тоосго шатааж байгааг хараад Монгол Улсын “Нumаnz” сайтын сэтгүүлч М.Мөнхсолонго Хятад улс түүх, соёлын дурсгалт зүйлсээ одоог хүртэл хэвээр нь хамгаалж, хадгалан үлдээж байгааг гайхан сайшааж байлаа.
Нэг цагийн өмнө Хятадын уламжлалт соёлын тансаг байдалд шимтэж байсан тэд жолоочгүй машинд сууж өндөр зэрэглэлийн технологийг гайхан биширлээ. Монгол Улсын ТV5 телевизийн Гүйцэтгэх захирал Э.Энхцэцэгийн үг сэтгэлийн гүнд үлдсэн юм. Тэрээр:
- Сүжөү хотыг цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай гэдгийг мэдэж байсан ч хиймэл оюун ухаанаар өндөр хөгжсөн гэдгийг төсөөлөөгүй. Өнөөдөр би Сүжөү хотыг эрүүл, амьдрахад тохиромжтой хот төдийгүй, ухаалаг хот гэдгийг мэдлээ гэв.
- Жянсүгийн ухаалаг жолоодлогын салбар бол миний хувьд хамгийн их сонирхол татахуйц зүйл боллоо. Хөхмөрөний гурван хавцлын Ухаалаг удирдлагын төв нь дээд зэргийн технологи, судалгаа шинжилгээний хүч чадлыг агуулдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд Хятад улс өндөр хурдны төмөр зам, ухаалаг жолоодлоготой машин, ухаалаг гэрийн тавилга зэрэгт маш хурдацтай хөгжиж, иргэдийн амьдралын тав тухыг нэмэгдүүлсэн байна. Мөн авьяас бол улс орны иж бүрэн үндэсний хүч чадлыг хэмжих чухал үзүүлэлт бөгөөд улс орны хөгжил авьяас чадвараас шалтгаална гэдгийг бид олж харлаа. Хятад улс энэ салбарт маш их хүч зарцуулсан байна. Сүжөү хот үзэсгэлэнт байгальтай төдийгүй эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа хот. Монгол Улсдаа буцсаны дараа бүх талаас нь мэдээлж, Хятадын хөгжлийн туршлагаас суралцахыг санал болгоно. Энэ бүхнээс бид суралцах нь зүйтэй гэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр сэтгэгдлээ хуваалцлаа.
Монгол Улсын сэтгүүлчдийн баг
Сүжөү хотоос Наньтун хотыг чиглэлээ. Наньтун хотын Жянхайн баялаг өв, тасралтгүй сайжирч буй экологийн орчин нь Хятад, Монголын сэтгүүлчдэд гүн сэтгэгдэл төрүүлж, тэд камераа үүрэн Жянхайн хөгжлийн шинэ үсрэлтийг зураглаж авав.
Наньтун музей-Хаонань хаусын хананд өлгөстэй цуврал нандин түүхэн гэрэл зургууд нь Жан Жяний хүнд хэцүү замнал, аж үйлдвэрээр дамжуулан улс орноо аврах үйлсэд оруулсан онцгой хувь нэмрийг толилуулна. Монгол Улсын Өнөөдөр сайтын сэтгүүлч Ө.Алунгуа:
- Жан Жянь Наньтуныг 100 гаруй жилийн өмнө маш сайн төлөвлөж байсан нь үнэхээр гайхалтай гэв.
Нантун хот “Нантуны сүлжээ” голын эргийн ногоон зам, “Өнгөт Байли” эргийн ногоон коридорыг байгуулж, гол, далайгаар дамжин өнгөрөх 430 км экологийн коридор байгуулахаар төлөвлөж байгаатай танилцсан Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Холбооны Нарийн бичгийн дарга Г.Эрдэнэтуяа:
- Наньтуны экологи, байгаль орчныг хамгаалах арга барилд суралцах нь зүйтэй. Монголдоо буцсаны дараа сонин хэвлэл, телевиз, интернэтээр дамжуулан эдгээр сайн туршлагыг дотоодын холбогдох хэлтэст сурталчилна хэмээн ярьж байсан юм.
Люйсы боомтын эдийн засгийн нээлтийн бүс манай багийн дараагийн өртөө байлаа. 2022 онд боомтын чингэлэг тээвэрлэх хүчин чадал 2.26 сая ТЕИ буюу 10.6 хувиар нэмэгдэн, ачаа тээвэрлэх хүчин чадал 310 сая тонн болж, дэлхийд 19-р байранд орсон талаар мэдээлэл авсан “Монголын Эргэлт” сайтын сэтгүүлч Н.Азсайхан:
- Наньтуны Люйсы боомтын эдийн засгийн нээлтийн бүсэд ирсэндээ маш их баяртай байна. Монгол бол далайд гарцгүй орон. Боомтыг хөгжүүлэх тухай маш их сонирхож байна. Өнөөдөр Нантуны боомтын төлөвлөлтийн мэдээлэлтэй танилцсан нь Хятадын боомтын эдийн засгийг Монголд танилцуулахад маш их тус болсон.
Монголын “Нumаnz” сайтын сэтгүүлч М.Мөнхсолонго болон Өнөөдөр сайтын сэтгүүлч Ө.Алунгуа нар аварга хулсны баавгайг хэзээ ч харж байгаагүй бөгөөд Хятадын аварга хулсны баавгайг харах санал тавьжээ. Сурвалжилгын багийн дарга тэднийг Наньжиний Хуншань ойн амьтны хүрээлэнд аялуулахаар тусгай зохион байгуулав. Аварга хулсны баавгайн өхөөрдөм төрхийг харсан Монголын хоёр сэтгүүлч маань:
- Хятадын аварга хулсны баавгайд яагаад хүмүүс ийм хайртай байдгийг одоо л ойлголоо. Тэд үнэхээр өхөөрдөм юм.
Наньжиний бага Ши Хү гудамжинд очиход Болод сайтын Н.Отгонтуяа Хятадын уламжлалт соёлын хувцсаар гоёж, гудамжаар аялж яваа хүмүүсээс ярилцлага авч байв. Тэрээр бага Ши Хү гудамжнаас харсан бүхнээ Монголын ард түмэнд ярьж, Наньжин хотын талаар ойлголт өгсөн юм.
Хөхмөрөний экологийн соёл иргэншлийн инновацын төвд хүрээд Хөхмөрөний гурван хавцлын экологийн орчныг хамгаалахад шинжлэх ухаан, технологийг өргөнөөр ашиглаж байгаа болон усны биологийн бүрдэл, биологийн илрүүлэлтийг хэрхэн өргөн хүрээнд хэрэгжүүлж байгааг Монголын сэтгүүлчид сонирхож байлаа.
Хөхмөрөний “Арван жилийн загасны хориг”-оос харахад Хятад улс байгаль орчныг хамгаалахад чухал ач холбогдол өгдөг гэдгийг харж, Хятадын экологийн нөхөн сэргээлтийн ололт амжилтыг ч ойлголоо. Хятад улс экологийн нөхөн сэргээлт, байгаль орчны засаглалыг чухалчлаад зогсохгүй иргэдийн амьжиргаанд анхаарал хандуулж, Хөхмөрөний загасчдын ажиллах нөхцөлийг улам бүр бүрдүүлж байгааг ч мөн олж харлаа. Хятад улс тогтвортой хөгжихийн хэрээр байгаль орчныг хамгаалахад анхаарч, дэлхийн байгаль орчны засаглалд асар их хувь нэмэр оруулжээ. Үүнийг бусад улс орон хүлээн зөвшөөрч, суралцах ёстой хэмээн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр сэтгэгдлээ хуваалцав.
Жянсүд болсон сурвалжилгын үеэр сэтгүүлчид “Энэ удаагийн арга хэмжээ нь Хятад, Монголын сэтгүүлчдэд Хятад улсын шинжлэх ухаан, технологи, экологи, соёлын салбарын ололт амжилтыг биечлэн гэрчлэх боломжийг олгосон нь маш чухал байсан бөгөөд дараа дахин ийм боломж олдохыг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлж байлаа.
“Хятадад уулзъя•Шинэ зуунтай танилцъя” Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын арга хэмжээ нь эхэлснээсээ хойш нийгмийн бүх давхаргын анхааралд хүрэв. Энэхүү хамтарсан сурвалжилга Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй “халуун” мэдээ төдийгүй “Ардын өдрийн сонин”, “Гуанмин өдрийн сонин”, “Лавлах мэдээ”, “Глобал таймс”, “Өвөр Монголын өдрийн сонин”, “Талын дуу хоолой” зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлыг ихэд татсан юм. “Лавлах мэдээ”-ний сэтгүүлч Чэньшин:
- Энэхүү арга хэмжээ Хятад, Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд Хятадын шинжлэх ухаан технологи, экологи, соёл болон бусад салбарын ололт амжилтыг гэрчлэх боломжийг олгосон нь маш их ач холбогдолтой хэмээн онцолсон юм.
Зохиогч: | Х.БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН, САРАНЧИМЭГ |
Найруулагч: | Х.БАЯНМӨНХ, Д.МӨЧИР, Э.ТЭРГҮҮН |
Эх сурвалж: | SMT |
URL: