Халхголд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраажээ
Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс зүүн зүгт 50 км-т Сүмбэр багийн “Хулт хилийн харуул” гэдэг газар хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба долдугаар сарын 19-ний 07:18 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, хээрийн гал түймрийг тухайн өдрийн 13:10 цагт цурамд оруулж, 13:30 цагт унтраасан байна.
Түймэрт өртсөн газрын хэмжээ одоогоор тодорхойгүй байгаа юм.
Сэрэмжлүүлэг:
-иргэн та бүхэн асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах,
-халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх,
-гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
-автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
-насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
-гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.
URL: