Өсвөр насны хоёр хүү усанд живж нас баржээ
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Билүүт багийн “Задгай” /сумын төвд/ тогтоол усанд өсвөр насны 2 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.17-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход Х /11 настай, эрэгтэй/, Ж /11 настай, эрэгтэй/ нар 20 метрийн урт, 5 өргөн, 2 метрийн гүнтэй тогтоол усанд живж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
URL: