НАТО Ази Номхон далайн бүс нутгийг бужигнуулахыг оролдвол “галаар тоглосон” явдал болно

712-1689575888nato

7 дугаар сарын 12-д НАТО-гийн дээд хэмжээний уулзалт Литвад өндөрлөв. Хаалтын өмнөх өдөр гаргасан дээд хэмжээний уулзалтын хамтарсан мэдэгдэлд Хятад улсын талаар арваад удаа дурдсан бөгөөд тус улс Европ-Атлантын аюулгүй байдалд “системийн чанартай сорилт” учруулж байна хэмээн олонтаа онцолжээ. Өнгөрсөн оны 6-р сард НАТО-гийн Мадридын дээд хэмжээний уулзалтаар батлагдсан “Стратегийн үзэл баримтлал”-ын баримт бичигтэй харьцуулахад энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын мэдэгдэлд Хятадыг шууд  “нэр заасан” тоо нь улам ихэсчээ.

Украины нөхцөл байдал, гишүүнээ нэмэх асуудлыг голчлон хэлэлцэх нь НАТО-гийн энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын гол сэдэв атлаа яагаад Хятадыг байн байн дурьдах болсон бэ?
Тус байгууллагын үйл ажиллагааны иш баримт, хөдөлгөх хүчний үүднээс авч үзвэл энэ нь сонин хэрэг биш. НАТО бол дэлхийн хамгийн том цэргийн эвсэл бөгөөд түүний оршин тогтнох гол хөдөлгөгч хүч нь өрсөлдөгчидтэй байхад л оршино. Хүйтэн дайн дууссаны дараа НАТО-гийн шинэчилсээр ирсэн “Стратегийн үзэл баримтлал”-ын бичиг баримтаас харахад, тэд Америкийн стратегийн зохицуулалтыг даган бичиг баримтдаа зохицуулалт хийдэг. Тиймээс Америкийн стратегийн зохицуулалтад үйлчлэх нь юу юунаас илүү чухал юм. Жо Байдены Засгийн газрын үед Хятад улсыг “хамгийн чухал стратегийн өрсөлдөгч” хэмээн үзэж, “Энэтхэг-Номхон далайн стратеги”-д НАТО-гийн оролцоо шаардагдана гэж тодорхой дурьдсан билээ. Ийм учраас  Вашингтоны “командлал” дор НАТО-гийн Хятадад хандах хандлага улам хатуу ширүүн болж, Хятадыг системийн чанартай сорилт гэж үзэн, үүнийгээ Аз номхон далайн бүсийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох шалтаг болж байгаа юм.
НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Хятадын заналхийлэлтэй тэмцэхийг НАТО-гийн оршин тогтнох чухал ул үндэс болгон үзэх ёстой гэж ч хэлж байсан. Тэрээр уг дээд хэмжээний уулзалтын үерх хэвлэлийн бага хуралд аман дээрээ Хятад улс НАТО-гийн дайсан биш, харилцаа холбоотой байх ёстой гэж хэлж байгаа ч хажуугаар нь “Хятадын эх газар Тайваньд заналхийлж байна”, “Хятад улс цэргийн бүтээн байгуулалтаа бэхжүүлж байна” гэсэн юм.
Өнөөдөр Вашингтоны шахалтаар НАТО Европын аюулгүй байдлын төлөөлөгч аль хэдийн биш, харин Америкийн ашиг сонирхлын хамгаалагч болсон байна. Гэхдээ Хятадыг ямар ч үндэслэлгүйгээр “системийн чанартай сорилт” хэмээн нэрлэхийг тус байгууллагын олонх гишүүд хүлээн зөвшөөрөхгүй байх. Яагаад гэвэл Хятад улс ерөөс санаатайгаар мөргөлдөөн өдөөж байгаагүй, бусад орны нэг ширхэг газар нутгийг ч эзэлж байгаагүй юм. Харин эсрэгээрээ сүүлийн 30 жилийн хугацаанд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд давхацсан тоогоор 50 мянга гаруй дайчдаа илгээн, гол хүчин болж ажилласныг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөг.
Харин ч ургуулан төсөөлөхдөө гаршсан НАТО дэлхийн улс түмний хамгийн сонор сэрэмжтэй байх ёстой “системийн чанартай сорилт” болсон. Хүйтэн дайн дуусаад гучаад жил болсон ч түүний үлдэгдэл НАТО мөн л сөргөлдөөн өдөөж, Америкийн ашиг сонирхлын үйлчлэгч болсон хэвээр байна. НАТО нь өөрийгөө сэргийлэлт хамгаалалтын чанартай байгууллага, олон улсын дэг журмыг хамгаалагч гэдэг ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг тойрон гарч Югослав, Сири зэрэг бүрэн эрхт, тусгаар тогтносон орнуудын эсрэг дайн дэгдээснээс олон тооны энгийн иргэд амь үрэгдэн,олон арван сая хүн дүрвэгсэд болсон нь бүгд мартаагүй.
НАТО-ын дотоодод ч зөв байр суурьтай, хэрэг явдлын үнэн зөвийг тунгаан боддог дуу хоолой бий. Францаар төлөөлүүлсэн зарим гишүүн орнууд нь Европын стратегийн бие даасан байдлыг эрэлхийлэхийг баримталж, НАТО Хойд Атлантын далайн газарзүйн хилийг давж, Ази Номхон далайн бүс нутаг руу гар сунгаж, Японд харилцаа холбооны газраа байгуулах нь зохисгүй гэж үзсэн байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уг дээд хэмжээний уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр, НАТО нь Хойд Атлантын байгууллага, Япон Хойд Атлантын далайд хамрагдахгүй гэжээ. Харин  НАТО Америкийг даган дэрвэж, Европыг бужигнуулаад зогсохгүй Ази Номхон далайн бүс нутгийг бужигнуулахыг оролдвол “галаар наадсан” явдал болох юм.
Наянтайн Далантай

URL: